Хурдан морь унаач хүүхдийн асуудал
2013.07.31

Унаач хүүхдүүд унаж бэртсээр байна

Улсын их баяр наадмын үргэлжлэл болон дөрвөн аймгийн түүхт 90 жилийн ой тохиож өнөөдрийг хүртэл зарим аймгуудад наадам үргэлжилсээр байгаа. Улмаар хурдан морь унаач хүүхдүүд ч дээрх наадмуудад наадацгааж, тэр хэрээрээ эрсдэл хүлээж байна.

Тухайлбал Төв аймаг үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан нийт 2346 морь уралдаж, 81 хүүхэд морьноосоо унаж бэртсэнээс гурав нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй мэдээлэл байна.

Хүүхдийн төлөө үндэсний газраас дөрвөн бүсийн уралдаанд баг томилон ажилласан.

Хүүхдийн төлөө үндэсний газрын мэргэжилтэн Г.Ойнбаяр: Хүүхдийн төлөө үндэсний газраас дөрвөн бүсийн уралдаанд баг томилон хяналт, мэдээлэл, нөлөөлөл хийхээр ажиллалаа. Миний хувьд Хэнтий аймгийн зүүн бүсийн уралдаанд ажиллаад ирсэн.

Зүүн бүсийн уралдаанд 1580 гаруй морийг 825 хүүхэд унаж уралдуулсан. Морьноос 30 гаруй хүүхэд унаж, нэг хүүхэд хүнд гэмтэл аван гэмтлийн эмнэлэгт ирж эмчлүүлж байна гэлээ.

Өнөөдрийн байдлаар дээрх хоёр аймагт болсон хурдан морины уралдаанд нийт 111 хүүхэд морьноосоо унаж гэмтсэн мэдээ байна.