УИХ-ын Гишүүн, Хүний Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Сайд С.Эрдэнэ
2013.07.24

Үрчлэгдсэн хүүхдүүдийн араас хяналт тавих механизм хэрэгтэй

Монгол улс хүүхэд үрчлэх асуудалд эерэг талаас ханддаг орнуудын нэгт тооцогдож харин хуулиар 1990 оноос гадаадын иргэнд хүүхэд үрчлэх боломжийг нээж өгчээ.

Өнөөдөр дотоод үрчлэх асуудлыг хөндөхөд өнгөрсөн хугацаанд дунджаар 4000 гаруй хүүхэд гадаадын иргэнд үрчлэгдсэн байдаг гэсэн тоо бий. Харин эцэг эх асран хамгаалагч байхгүй хичнээн монгол улсын иргэдийг хууль бусаар харийн хүнд найдан явуулж байгаа нь тодорхойгүй асуудал.

Албаныхан хүүхдийн гэр бүлийн орчинд эцэг эхийн халамжид өсч бойжих эрхийг хангахад тодорхой хувь нэмэр оруулах ёстой учир хүүхдийн ирээдүйн төлөө гадаадын иргэнд үрчлүүлэх ёстой гэж үздэг.

Гэтэл бяцхан үрс өөрөө ч мэдэхгүй үрчлэгдэж гадаадын иргэн болсоор байгааг хэн анхаарах ёстой вэ?

УИХ-ын Гишүүн, хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ:

Хүүхэд үрчлэх асуудал дээр араас нь тэр хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсч байна уу, эрх нь зөрчигдөж байна уу зэрэг асуудлыг хянах механизмыг яаралтай бий болгох хэрэгтэй. Үгүй бол хүүхэд үрчлэгдээд амьд сэрүүн эрүүл байгааг манай улс хяналт тавихгүй, тавих боломж ч бас байхгүй байна.

Монгол улсын хуулиар бол гадаадад үрчлэгдсэн хүүхдийг 18 нас хүртэл нь Монгол улсын иргэн байна гэж заасан ч бодит байдал дээр 45 хоноод тухайн улсын иргэн болчихдог гэнэ. Энэ асуудалд хариуцах ёстой төрийн байгууллага тусгайлан хийсэн судалгаа ч байхгүй байна.

Мөн жирийн эрүүл хүүхдийн гадныхан зөвхөн үрчилдэггүй тархины саажилттай хүүхдийг өсгөх сонирхол байдаг гэсэн мэдээлэл бий. Яагаад гэвэл ийм өвчтэй хүүхдийн ихэнх нь удаан амьдардаггүй болохоор эрхтэнийг нь ашиглах зорилго ч нуугдаж байгаа талаар эх сурвалж мэдээлдэг.

Дээр дурьдсанаар тархины саажилттай хүүхдийг үрчилсэн нь нууцын зэрэглэлд хамаардаг нь далд учиртай. Тэгэхээр монгол улс хүүхэд үрчлэх асуудлаар аль аль талдаа төрийн нэгдсэн бодлого хэрэгтэй байна.