Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа
2013.07.31

Дэд сайд яаралтай түргэн тусламжийн төвд ажиллалаа

Эрүүл мэндийн дэд сайд яаралтай түргэн тусламжийн дуудлаганд явж, ажлын нөхцөл байдалтай танилцлаа.

Олон улсын жишгээр яаралтай түргэн тусламжийн дуудлаганд таваас найман минутын дотор тухайн газартаа очиж байж хэвийн үйл ажиллагаа явуулна гэж үздэг. Харин манай улсад ийм үйлчилгээ хамгийн хурдандаа 20 минут, удаж түгжирсэн тохиолдолд цаг ч болох тохиолдол байдаг.

Нийслэлийн хэмжээнд нийт 150 түргэн тусламжийн автомашин үйлчилж байж ачааллаа даах хэмжээнд хүрнэ.

Энэ хугацаа иргэдийн амь насаар хэмжигдэх учраас яаралтай тусламжийн үйлчилгээг нэмэгдүүлэх тал дээр салбар яамнаас онцгой анхаарал хандуулж байгаагаа илэрхийллээ.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа: Түргэний машин дутагдалтай байсан учраас нийслэлээс 30 түргэний машин нэмэгдсэн. Үүнээс хойш үр дүн ямар байгаа, хэр зэрэг хурдан болсныг шалгаж байна гэлээ.

Одоогийн байдлаар 60 автомашин түргэн тусламжийн дуудлаганд явж байгаа ч энэ тоо чамлалттай хэвээр байна. Учир нь нийслэлийн хэмжээнд нийт 150 автомашин үйлчилж байж ачааллаа даах хэмжээнд хүрэх юм байна.