Хавдраар өвчлөгсдийн 60 орчим хувь нь туяа эмчилгээ хийлгэдэг
Хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний тасгийн үйл ажиллагаатай Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр танилцав
2013.07.01

Хавдраар өвчлөгсдийн 60 орчим хувь нь туяа эмчилгээ хийлгэдэг

Энэ сарын 19-ний өдөр Цөмийн энергийн газар-ын дарга Н.Тэгшбаяр, газрын удирдлага, тус салбарыг хариуцсан мэргэжилтнүүдийн хамтаар, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн дэд захирал Г.Пүрэвсүрэн, Туяа эмчилгээний тасгийн эрхлэгч Г.Одонтуяа болон эмч, албан хаагч нартай уулзаж хавдар өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны өнөөгийн байдалтай танилцаж, цөмийн технологид суурилсан техник, технологи ашиглахад тулгарч байгаа асуудал, ололт амжилт, цаашид зайлшгүй шийдвэрлэх асуудлуудын талаар санал солилцов.

ХСҮТ нь 1961 онд Улсын цацраг туяа эмнэлэг нэртэйгээр байгуулагдан тасралтгүй 52 жил хавдрын эмчилгээг цацрагийн болон цөмийн технологид суурилсан техник, технологи ашиглан гүйцэтгэж байна.

Туяа эмчилгээ нь хавдрын эсийг ионжуулагч цацрагаар үйлчлэн үхүүлэх, үржил хуваагдлыг нь зогсоох үйлчилгээ үзүүлдэг хавдрын эмчилгээний нэг салбар юм.

Цөмийн энергийн газар

Энэхүү эмчилгээг клиник төлөвлөлт, физик төлөвлөлт, эмчилгээний гүйцэтгэл, хяналт гэсэн үе шаттайгаар тусгай зориулалтын тоног төхөөрөмжийг ашиглан нарийн мэргэшсэн эмч, эмнэлгийн физикч, тоног төхөөрөмжийн инженер, техникч нарын багаар гүйцэтгэдэг нарийн цогц үйл ажиллагаа юм. Мөн туяа эмчилгээг дангаар нь болон хавдрын эмчилгээний бусад аргуудтай хавсран хийдэг.

Тус төвд 1995 оноос Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/-ийн Техникийн хамтын ажиллагаа болон Бүсийн хамтын ажиллагааны гэрээний төслүүд амжилттай хэрэгжсэний дүнд анхны зайн туяа эмчилгээний аппаратыг суурилуулсан нь одоо хүртэл хавдрын эмчилгээнд ашиглагдсаар байна.

2009-2011 онуудад ОУАЭА-ийн “Туяа эмчилгээний цацрагийн аюулгүй байдлын технологийг хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлэх явцад туяа эмчилгээний төлөвлөлтийн Кобальт-60 үүсгүүртэй “SOMATOM-Emotion 6” компьютерт симулятор, CMS XiO систем ашиглалтанд оруулсан. Үүний дүнд туяа эмчилгээний шинэ үе болох 3 хэмжээст төлөвлөлт хийх, шугаман хурдасгуураар эмчилгээ хийх нөхцөл бүрдсэн.

Мөн ОУАЭА-аас 2015-2017 хэрэгжүүлэх Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт Хавдар судлалын үндэсний төв болон Улсын Нэгдүээр Төв эмнэлгийн Цөмийн онош зүйн тасгийн хамтарсан “Цацрагийн эмчилгээний чанар болон бүтээмж сайжруулах, цөмийн оношилгооны чадавхыг сайжруулах” төсөл боловсруулахад санхүүжилтийн дэмжлэг авахаар болоод байна.

Уулзалтын явцад Туяа эмчилгээний тасгийн эрхлэгч Г.Одонтуяа “ОУАЭА-аас Монгол Улсад үзүүлж байгаа техникийн болон хүний нөөц бэлтгэх тусламж дэмжлэг манай улсын эрүүл мэндийн салбарт үнэлэшгүй хувь нэмэр болдог” гэдгийг дурдаадэдгээр тоног төхөөрөмжийг тасралтгүй ашиглах техникийн болон аюулгүй ажиллагааг ханган ажиллахад төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Туяа эмчилгээний тасагтай таницах үеэр

Тухайлбал: 1997 оноос ашиглагдаж эхэлсэн энгийн симмуляр туяа эмчилгээний аппарат зогссон, Чех Улсад үйлдвэрлэсэн Кобальт-60 үүсгүүр бүхий зайн туяа эмчилгээний аппаратын үйл ажиллагаанд доголдол гарсан, шинэ тоног төхөөрөмж авахад мэргэжлийн үнэлгээ хийгдээгүйн улмаас Сангийн яамнаас төсөвлөгдсөн санхүүжилт хүрээгүй, өдөрт 30 хүртэл өвчтөнд үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмж дээр 60 гаруй хүнийг эмчилж байгаа зэргийг цохон тэмдэглэсэн.

Мөн тус тасгийн их эмч М.Минжмаа “Манай улсад эрүүл мэндийн салбарыг тууштай урт хугацаанд амжилттай хөгжүүлэхэд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай. Үүний дүнд бий болох урт хугацааны тогтмол санхүүжилт нь салбарыг цаашид авч явах үндэс болно" гэж дурдсан.

Цөмийн энергийн газрын дарга Н. Тэгшбаяр Монгол Улсын нийгэм эдийн засгийн бүхий л салбарт ашиглаж байгаа цөмийн болон цацрагийн технологи дээр суурилсан дэвшилтэт техник технологийг үр өгөөжтэй ашиглахад хүний нөөцөөс гадна эдгээр тоног төхөөрөмжийн бүрэн хүчин чадлаар нь техникийн аюулгүй ажиллагааг ханган ажиллахад шаардлагатай дэд бүтэц зайлшгүй шаардлагатай.

Тэр тусмаа “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” Монгол Улсын хөгжлийн гол түлхүүр. Иймээс эрүүл мэндийн салбарт ашиглаж байгаа цөмийн болон цацрагийн технологид суурилсан тоног төхөөрөмжийн шинэчлэл, мэргэшсэн хүний нөөц бэлтгэх, техникийн болон цацрагийн аюулгүй ажиллагааг хангахад ЦЭГ бүхий л нөөц бололцоогоо ашиглан хамтран ажиллах болно.

Өнөөгийн байдлаар Монгол Улсад шинээр хавдартай гэж оношлогдсон нийт хүний 10 орчим хувь туяа эмчилгээнд хамрагдаж байна. Энэ чамлалтай үзүүлэлт. Дэлхийн нийтийн жишгээр хавдраар өвчлөгсдийн 60 орчим хувь туяа эмчилгээ хийлгэдэг. Иймээс тус тасгийн техникийн чадавхыг нэмэгдүүлэх шаардлагатай.

Энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагаас тусламж дэмжлэг авахад манай байгууллага анхаарал тавьж ажиллана. Нөгөө талаар аливаа зүйлд асуудал үүссэний дараа биш урьдчилан харж нягт хамтран ажиллахын чухлыг цохон тэмдэглэсэн.

Уулзалтын үеэр Н.Тэгшбаяр Туяа эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдтэй биечлэн уулзаж санал сэтгэгдлийг сонссон.

Тус тасагт шулуун гэдэсний хавдраа эмчүүлж байгаа өвчтөн В.Цолмон тасгийн үйлчилгээ эмчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, сүүлийн жилүүдэд гадаад оронд эмчилгээ хийлгүүлэх чиглэлээр зуучлах үйлчилгээ газар авсан нь энэ салбарын хөгжилд муугаар нөлөөлж байна.

Өөрөөр хэлбэл манай улсын эмнэлгийн салбарт орох мөнгөн урсгал багасахаас гадна үндэсний эмч нарт итгэх илтгэлийг сулруулж байна. Цаад нарийн учрыг нь сайн мэдэхгүй байна “Хаана хэний сонирхол байгаа” гэдгийг.

Ер нь төрийн зүгээс мэргэжлийн салбараа дэмжин үндэсний боловсон хүчнийг бий болгох нь урт хугацаанд хийх хөрөнгө оруулалт гэж хэлсэн.

Бритиш сургуулийн сурагчид өөрсдийн цуглуулсан 1 000 000 төгрөгийг тус тасагт хандивлав

Мөн уулзалтын үеэр ЦЭГ, АНУ-ын Цөмийн үндэсний аюулгүй байдлын газар /NNSA/-тай хамтран зохион байгуулж байгаа “Цацрагийн ослын үед аюулгүй байдлыг хангах” сургалтын байгууламж дээр хийх дадлагыг ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасагт зохион байгуулж байгаа үйл явцтай танилцав.

Энэхүү сургалт нь цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх биет хамгаалалт, цацраг идэвхт үүсгүүр, байгууламж, цацрагийн талаарх үндсэн ойлголт зэрэг асуудлуудыг бодит байдал дээр дадлага хийж олгох зорилготой.

Туяа эмчилгээний тасаг нь өөрийн дотоод нөөц бололцоо болон хандивлагч байгууллагуудын тусламж дэмжлэгээр хүүхдийн туяа эмчилгээний хэсэг байгуулж хавдраар өвчилсөн хүүхдүүдийг ая тухтай байлгах орчинг бүрдүүлэн ажиллаж байна.

Дашрамд дурьдахад тус тасгийн үйл ажиллагаатай танилцаж байх үед Бритиш сургууль /The British school of Ulaanbaatar/-ийн сурагчид өөрсдийн цуглуулсан 1 000 000 төгрөгийг тус тасагт хандивлаж байсан.