Эрүүл мэндийн сайд Н.Удвал тусламж үйлчилгээний багцыг батлахыг үүрэгдэв
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2013.07.17

Эрүүл мэндийн сайд Н.Удвал тусламж үйлчилгээний багцыг батлахыг үүрэгдэв

Эрүүл мэндийн сайд Н.Удвал сум болон өрхийн эмнэлгүүдэд үзүүлэх тусламж дэмжлэгийн талаар тушаал гаргасан байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.2, 16.7 дугаар зүйлийг үндэслэн сум тосгоны эрүүл мэндийн төвд үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээний багцыг батлахыг холбогдох хүмүүст үүрэг болгожээ. Мөн Өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлэх анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцыг батлахыг даалгасан байна. Тушаалыг мөрдүүлэхийг холбогдох газрын дарга нарт даалгажээ.