2013.07.31

“Техникийн туслалцааны төсөл”-ийн Зөвлөлдөх уулзалт 7 сарын 30нд болно

Хөдөлмөрийн яамны Мэргэжлийн боловсрол сургалтын хэрэгжилтийг зохицуулах газраас Азийн хөгжлийн банктай хамтран “Техникийн туслалцааны төсөл”-ийг 4 сараас эхлэн хэрэгжүүлж байна.

Төслийн Зөвлөлдөх уулзалт 2013 оны 7 сарын 30нд Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын баруун талд Corporate-3 зочид буудлын 5 давхарт хурлын зааланд болно.

Зөвлөлдөх уулзалтын үеэр Тэргүүлэх салбаруудад эрэлтэд нийцсэн МБС-ын тогтолцоог хөгжүүлэх, чадамжид суурилсан сургалт үнэлгээг хэрэгжүүлэх, багш мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, ЕБС болон тусгай сургуулиудад мэргэжлийн баримжаа олгох сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, салбарын удирдлага менежментийг сайжруулах, салбарын нэр хүндийг дээшлүүлэх зэрэг асуудлууд хөндөгдөх юм.

Утас : 99030887