УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ
2013.07.29

Тэтгэвэр тэтгэмж, таяг өгснөөр асуудлыг нь шийдэхгүй

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг сонсож тэдний оролцоог нийгэмд бодитой бий болгохын тулд хүн амын цогц бодлогын баримт бичигт дээрх иргэдэд тулгамдаж байгаа бүхий л асуудлыг тусгаж өгсөн.

Энэхүү баримт бичгийг 9 сард Засгийн газарт танилцуулж ирэх 10 сард УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгдсэн байна.

Өөр нэг чухал зүйл нь өнөөдрийг хүртэл манай улс ялгаварлан гадуурхахын эсрэг хуульгүй байгаагаас үүдээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эрүүл хүүхдүүдийн заавал ард эрэмбэлэгдэж байна.

Мөн орон сууцны хороолол хотхон баригдаж байгаа болон засвар хийгдэж байгаа барилгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандартыг мөрдүүлэх тухай хяналт тавин, саадгүй зорчих нөхцөлийг хангахаар ажиллаж байгааг салбарын сайд нь мэдэгдсэн юм.

УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд тэтгэвэр тэтгэмж, таяг, сонсголын аппарат өгснөөр асуудлыг нь шийдэхгүй. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд жирийн иргэдтэй яг адилхан бүх эрхээ эдлэх ёстой. Нийгмийн бүх л зүйлд идэвхтэй оролцдог байх шаардлагатай.

Манайд хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрээсээ гараад хэн нэгний тусламжгүй нэг ч алхаж чадахааргүй дэд бүтэц байхгүй байна. бүх салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээр стандарт бий болгох ёстой. Зам гүүрийг хүлээж авахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гарц байна уу? Байхгүй бол хүлээж авдаггүй байх хэрэгтэй.

Манай улсын нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнхийг хараагүй иргэд эзэлдэг юм байна. Тиймээс хараагүй иргэдэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 300 айлын орон сууц баригдахаар яригдаж байгаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн албанд ажиллуулах талаар судалж байгааг салбарын сайд мэдэгдлээ.