Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шинэ замтай боллоо
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замын нээлт өнгөрсөн баасан гаригт Хүний эрхийн комиссын гадаа боллоо. Замын нээлтэд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат нар оролцсон юм.
Тус зам нь Стандартчилал хэмжил зүйн газраас тогтоосон MNS6055:2009 стандартыг бүрэн хангасан ажээ. Хүний эрхийн үндэсний комиссын ажлын албаны дарга Г.Золжаргал хэлэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгамдсан асуудал олон байдаг.
Үүний нэг нь орчны хүртээмжтэй байдал. Өөрөөр хэлбэл бусдын тусламжгүйгээр албан байгууллага, үйлчилгээний газрууд руу саадгүй нэвтрэх нөхцөл нь маш хангалтгүй байдаг.
Тус зам нь Стандартчилал хэмжил зүйн газраас тогтоосон MNS6055:2009 стандартыг бүрэн хангажээ.
Бид энэ байранд налуу зам барья гэсэн санаачлагыг өмнө гаргаж байсан ч хөрөнгө мөнгөний асуудлаас болж хойшилсоор байгаад одоо л албан ёсны стандартад нийцсэн налуу замтай боллоо.
Энэхүү ажлыг дэмжиж оролцсон төр засгийн үйлчилгээ эрхэлдэг газрын харьяа Засгийн газрын байруудын нэгдсэн захиргаанд талархлаа илэрхийлье” гэсэн юм. Ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэд албан байгууллагад саадгүй нэвтрэх, стандартад нийцсэн шинэ замтай боллоо.