Эмнэлгийн үйлчилгээ цогцоор иргэнд хүрэх ёстой
Эмнэлгийн хаяанаас барилгын материал худалдаалж хэвтэн эмчлүүлэгсдийн биед сөрөг нөлөө үзүүлдэг хүндрэл Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд тулгараад байна.
Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл 100 айлын “Жоби” барилгын материалын худалдааны төвийн эсрэг талд байрладаг. Энэ эмнэлгийн эргэн тойронд павилон байрлаж ил задгай худалдаа явагддаг бөгөөд үүний улмаас зундаа тоос, өвөлдөө хөрсний бохирдол үүсдэг байна.
Мөн энэ орчимд нийтийн бие засах газар байдаггүйгээс эмнэлгийн орчимд ариун цэвэр алдагдаж орчны бохирдол үүссэн, түргэний машинаар ухаангүй байгаа хүнийг авч оруулах боломж их муу, яаралтай дэд бүтцийг нь шийдэж өгөх байх гэж найдаж байна хэмээн эмнэлгийн удирдлагууд хэллээ.
УИХ гишүүн Г.Баярсайхан "Эмнэлгийн үйлчилгээ бүрэн цогцоор иргэнд хүрэх ёстой. Гэтэл өнөөдөр шаардлагатай Физик эмчилгээний байшинг эргүүлж авах шаардлага тулгарч байна" хэмээн хэллээ.
Клиникийн хоёр дугаар нэгдсэн эмнэлгийн хувьд 5.4 га газар эзэмшдэг, эмнэлгийн удирдлагууд 2005 онд газраа өмчилж авсан юм.