Цөмийн технологи бүтээн байгуулалтанд
Технологийн дэвшил ба хэрэглээ
Орчин үед инженерийн томоохон хийцийг гаднаас нь рентген зураг авах маягаар судлах болжээ. Ингэхийн тулд үйлдвэрийн гамма болон рентген радиографийг ашигладаг байна.
ШУТИС-ын Үл эвдэх сорилын төвийн захирал Б.Түмэндэмбэрэл: Радиографи гэдэг бол инженерийн хийц эд анги доторхи эффектийн зургийг авдаг онцлогтой. Тэгэхийн тулд тэр металл эд ангид нэвтрэхийн тулд нэвтэрдэг цөмийн гамма цацрагийг хэрэглэж байгаа.
Ийм цацрагийг ашиглаж зураг авч рентген хальсанд буулгаад дараа нь тэр эд ангийнхаа талаар дүгнэлт хийж байгаа ийм процессыг радиографи гэж нэрлэдэг. Гарч буй энерги нь эмнэлэгт хэрэглэдгээс харьцангуй их байдаг гэлээ.
Металл эд ангид нэвтрэхийн тулд нэвтэрдэг цөмийн гамма цацрагийг хэрэглэж байгаа.
Хэрэв бид дотооддоо цацраг идэвхит изотопыг үйлдвэрлэдэг болчихвол эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой болох талаар мэргэжилтнүүд ярьж байна. Ингэснээр хэрэглээ өсч, үнийн хувьд буурахаас гадна бүтээн байгуулалтын чанар найдвартай байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.
Шинэ гүүр хэр даацтай, үүнийг бид хичнээн жил ашиглаж болох, тэнгэр баганадсан өндөр барилга хэр сайн бат бөх төмөр хийцтэй вэ, цахилгаан станцын зуух хэр найдвартай олон жил ашиглах боломжтойг бид цөмийн технологийн аргаар буюу радиографийн аргаар тодорхойлж болно.
Ийнхүү урьдчилан мэдэж баталгаат хугацааг тогтоох нь аюулгүй байдлыг хангахад цаашлаад улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой юм.