Эссэ бичлэгийн уралдааны  дүн гарлаа
2012.01.13

Эссэ бичлэгийн уралдааны дүн гарлаа

“Өрх, гэр бүлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд зардагдсан Эссэ бичлэгийн уралдааны шалгаруулалт 2011 оны  12 дугаар сарын 12 нд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод боллоо. УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы санаачлагаар аймгийн ИХТ хурлаар батлагдсан “Өрх гэр бүлийг дэмжих “ хөтөлбөрийн хүрээнд залуу гэр бүлийг дэмжих зорилгоор Эссэ бичлэгийн уралдаан зардан дүгнэлээ.

Энэхүү уралдааны зорилго нь залуу гэр бүлийг дэмжих, залуучуудын санаа бодлыг сонсох, тэдний шинэ бүтээл, үлгэр дууриалалыг бусдад түгээн дэлгэрүүлэх зорилготой байлаа.

Нийт 11 сумаас 83 бүтээл ирүүлсэн бөгөөд 5 хүний бүрэлдэхүүнтэй  тусгай коммис томилон уралдаанд ирүүлсэн бүх материалыг уншиж тодорхой шалгууруудаар / сэдэвтээ тохирсон эсэх, бусдад түгээх шинэлэг санаа, гэрлэлтийн баталгаа, оршин суугаа газрын харъяалал гэх мэт/ эссэ бичлэгээ дүгнэн шалгаруулсан байна.

Нийт 7 сумын 15 бүтээл шаардлагын дагуу шалгарсан.  Энэхүү эсээ бичлэг нь залуу гэр бүлийг дэмжих зорилготой байсан бөгөөд байр эзлээгүй ч сайхан бүтээл ирүүлсэн 2 дугаар сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Цоодол, Даланзадгад сумын 7 дугаар багийн иргэн С.Бямбаа, 3 дугаар багийн иргэн А.Лхагва нарт талархал ирэлхийлж байна.

Мөн эссэ бичлэгийн уралдааны үгийн тоо гүйцээгүй хасагдсан тодорхой хөдөлмөр зарцуулсан, сайхан санаа дэвшүүлсэн зарим хүмүүсийг зориоуд энд дурьдаж хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Тухайлбал: Ханхонгор сумын ЗДТГ-ын дарга Батбаатар, “Монгол говь” сонины сэтгүүлч Мишигсүрэн, Даланзадгад сумын иргэн Батхуяг, Даланзадгад сумын 1 дугаар багийн иргэн Отгонмаа, Даланзадгад сумын иргэн Мөнхзаяа зэрэг өөрийн бүтээл саналаа бидэнд ирүүлсэн хүмүүсийг дурьдахад таатай байна.

Мөн цаашид анхаарах зүйлс байгааг хэлэхэд илүүдэхгүй байх.үүнд сэдвээ зөв сонгох, агуулга, бүтэц, гэр бүлийн баталгаа, үгийн тоо гэх мэт

Байр эзэлсэн 15 гэр бүлийн танилцуулъя.

Овог нэр                                сум

  1. З.Мөнхжаргал                       Даланзадгад
  2. М.Жаргалсайхан                   Даланзадгад
  3. С.Төгсбаатар                         Цогт овоо
  4. М.Золбаяр                             Даланзадгад
  5. Г.Галцог                                 Булган
  6. Ч.Сүрэнжав                           Даланзадгад
  7. Н.Батням                                Даланзадгад
  8. Б.Мягмарсүрэн                     Ханхонгор
  9. Б.Төрмөнх                              Ноён

10.  Г.Өнөрбат                              Даланзадгад

11.  А.Мөнх-Эрдэнэ                     Даланзадгад

12.  Н.Наранбулаг                                    Даланзадгад

13.  М.Ууганбаярп                                    Даланзадгад

14.  Д.Бумцэнд                             Даланзадгад

15.  Б.Батсайхан                          Сэврэй

Ингээд эссэ бичлэгийн уралдаанд оролцосон нийт гэр бүлүүд, шалгарсан хүмүүст баяр хүргэж гэр бүлээ хөгжүүлэхийн төлөө өөрсдөө санаачлагтай, бүтээлч, гэр бүлийнхээ гишүүн бүрийн төлөө санаа тавьж ажиллах амьдрахыг хүсье.

Та бүхий гэр бүлд  аз жаргал хамийн сайн сайхан бүхийг хүсэн ерөөе.

 

“Өрх гэр бүлийг дэмжих” хөтөлбөр

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.