УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ
2013.06.13

З.Баянсэлэнгэ: Өөрийгөө хэлмэгдсэн гэж үзэж байгаа иргэд бүртгүүлэхийг уриалж байна

МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагын санаачлагаар хэлмэгдүүлэлтийн эсрэг үндэсний аян зарлаж байгааг гишүүн З.Баянсэлэнгэ мэдээллээ.

Улс төрийн хэлмэгдүүлэлтийг цагаатгахад ямар нэг асуудалгүй хэдий ч хууль, шүүхийн буруугаас хэлмэгдэж ял эдэлсэн, ажлаасаа халагдсан гэх мэт олон асуудал байдаг нь иргэдийн дунд хийгдсэн сулагааны дүнд гарчээ.

Тиймээс хэнд хандахаа мэдэхгүй өөрийгөө ямар нэгэн байдлаар хэлмэгдсэн гэж үзэж байгаа иргэд МАХНын төв байранд ирж бүртгүүлэн нэр төрөө сэргээхийг гишүүн уриаллаа.

Мөн  хууль хүчний байгууллага эрх нь зөрчигдөж  хүний талд ажиллахын оронд хүнд суртал гаргаж чирэгдэл үүсгэж байгаа нь хүний эрхийг зөрчиж байгаа асуудал тиймээс энэ талаар анхаарч ажиллах болно хэмээн НББСШУны байнгын хорооны дарга, гишүүн З.Баянсэлэнгэ хэллээ.

МАХН-ын төв байранд өглөөний найман цагаас эхлэн хэлмэгдсэн иргэдийн бүртгэл хийгдэнэ. Хэлмэгдүүлэлтийн эсрэг үндэсний хөдөлгөөн энэ сарын 13ныг хүртэл эх орон даяар өрнөх юм. Үүнээс гарсан бүртгэл мэдээллийг УИХд өргөн барьж хуулийн шинэчлэлд тусгахаар төлөвлөжээ.