УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2013.05.22

Жендер зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш

Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг Мянганы хөгжлийн зорилтуудтай уялдуулан гэр бүлд суурилсан хүн амын хөгжил, жендэр, хүний эрхийн асуудлыг цогцоор нь авч үзэх, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх, бодит амьдрал дээр үр дүнг нь гаргах шаардлагыг хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Энэ ажлын хүрээнд Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын эмэгтэй төлөөлөгчид, улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлагуудтай “Жендэрийн хөгжил-Таны оролцоо” уулзалт, хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.

Уг уулзалтад нийслэлийн есөн дүүргийн ИХТ болон УИХ-д суудалтай улс төрийн намуудын эмэгтэйчүүдийн байгууллагын 100 орчим төлөөлөл оролцсон юм. Энэхүү уулзалтаар Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Засгийн газраас баталсан дунд хугацааны стратегийн баримт бичиг, үйл ажиллагааны төлөвлөгөө болон үр дүнгийн матрицийг танилцуулсан юм. Үүнээс гадна цаашид жендэрийн эрх тэгш байдлыг хангахад хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон юм.

Үүнээс гадна жендэрийн асуудлыг ярихаар хүмүүс ихэвчлэн эмэгтэйчүүдийн асуудал гэж ойлгодог нь маш буруу ойлголт.

Уг хурлыг УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүн, Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Оюунхорол нээлээ. Тэрбээр “Жендэрийн тухай асуудлыг эрт үеэс ярьсан ч үр дүн нь удаан байсан. Гэхдээ ахиц дэвшил гарч 2012 оны бүх шатны сонгуульд эмэгтэйчүүдийн квот нэмэгдсэн. Монголын нийгмийн сэтгэхүй, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхээр зүтгэсэн зүтгэлийн дүн гарсны илрэл.

Өөрөөр хэлбэл, улс төрийн намууд хүссэн ч эс хүссэн ч 25 хувийн квотод эмэгтэй нэр дэвшигчдийг дэвшүүлсэн нь ахиц ч нэрийн дараалал бичихдээ шийдвэр гаргах төвшинд байгаа эрчүүд үүнд анхаарал хандуулаагүй, хүлээж аваагүй” гэдгийг хэлж байсан юм. Үүнээс гадна уулзалтад оролцогчдод Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга М.Болормаа Жендэрийн хуулийн талаар танилцууллаа. Үүнээс гадна жендэрийн асуудлыг ярихаар хүмүүс ихэвчлэн эмэгтэйчүүдийн асуудал гэж ойлгодог нь маш буруу ойлголт.

Гэтэл өнөөдөр жендэр гэдэг маань улс орны хөгжил, сайн засаглал, хүний эрх, ардчилалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх гэх мэт олон хүрээг хамарсан асуудал гэдгийг уулзалтад оролцогчид онцолж байсан юм. Өөрөөр хэлбэл, жендэрийн тэгш байдлыг хангах асуудал нь өөрөө хүний хөгжлийн суурь асуудал. Мөн жендэрийн онол гэдэг нь олон зуун жилийг туулсан ч тэр бүрт бэрхшээлтэй тулгарч ирсэн ч тодорхой төвшинд давж, ахиц гарч ирсэн. Өнөөдөр жендэр судлал гэдэг нь зүгээр нэг яриа биш өнөөдөр шинжлэх ухаан болж хөгжиж байгаа талаар санал солилцсон юм.

Д.Оюунхорол: “Даймонд пресс” клуб эмэгтэй улстөрчдийг маш сайн дэмжсэн

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой цөөн хором ярилцлаа.

-Энэ удаагийн парламентад 11 эмэгтэй гишүүн байна. Гэхдээ 25 хувьд хүрч чадаагүй шүү дээ?

11 гишүүн сууж байгаа нь 2008-2012 онд 3.9 хувьтай байсныг бодвол том амжилт.

-11 гишүүн сууж байгаа нь 2008-2012 онд 3.9 хувьтай байсныг бодвол том амжилт. Дэлхийн ихэнх улс орнуудын парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь 20 гаруй хувьтай байна. Үүнийг нэг талаар Жендэрийн тухай хууль хэрэгжиж байгаагаас гадна квотыг зааж өгч байгааг харуулахаас гадна эмэгтэйчүүд өөрсдөө маш идэвхтэй болсныг илтгэж байна. 2012 оны УИХ-ын сонгуулиар УИХ-ын 76 гишүүний 25 хувь нь эмэгтэйчүүд байх нь ололт, амжилт гэдэг утгаараа тодорхой тооны төлөөллийг оруулсан гэх байдлаар гэрийн даалгаврыг чанга өгсөн. Тийм ч учраас улс төрийн намуудаас 20 хувьд тэнцэх хэмжээний квотыг дэмжсэн ч дээрх хувьд хүрээгүй.

-Аймаг нийслэлийн ИТХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь ер нь ямар байдаг юм бол?

-Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн 1040 суудлын төлөө нэр дэвшигчид өрсөлдсөн. Энэ удаагийн сонгуульд 1040 суудлаас 207 буюу 20 хувьд эмэгтэйчүүд сонгогдсон. Тухайлбал МАН 452 суудал авсаны 101 буюу 22 хувь нь эмэгтэйчүүд бол АН-ын 546 суудлын 98 суудал буюу 18 хувь, МАХН-ын 27 суудлын найм буюу 20 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлсэн байгаа.

-Өнгөрсөн сонгуулийн үеэр эмэгтэйчүүд нам харгалзахгүй нийгэм рүү чиглэсэн олон зүйл хийсэн нь сонгогчдын сэтгэхүйг өөрчилсөн гэхэд болно. Одоо эмэгтэйчүүд ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

-УИХ-ын сонгуулийн өм­нө эмэгтэйчүүд нам харгалзах­гүйгээр хамтран ажиллаж чадсан. Жендэрийн үндэсний хороотой хамтарч сонгогчдын боловсролын дээшлүүлэх нэг сарын аяныг зохион байгуулсан. Нэг үгээр хэлбэл, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн тоо цөөхөн гэдэг асуудлыг нийгэм маш сайн хүлээж авсан. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллага ч сайн дэмжиж ажилласан. Тэр тусмаа эмэгтэй улстөрчдийг дэмжих “Даймонд пресс” клуб байгуулж, энэ удаагийн сонгуулиар биднийг сайн дэмжсэн.

Үүнийг судалгаа харуулсан. Сонгуулийн дараа мониторинг хийхэд эмэгтэй нэр дэвшигчдийн эсрэг хар пиар хийсэн мэдээлэл харьцангуй бага гарсан нь үүний илрэл. Үүнээс гадна аймаг дүүргийн Иргэдийн хурлын дарга, аймгийн Засаг даргаар нэг ч эмэгтэй хүн сонгогдоогүй нь шийдвэр, эрх мэдэл бүхэлдээ эрчүүдийн талд байгааг харуулж байна. Гэхдээ бид зүгээр сууж болохгүй. Эмэгтэйчүүд өөрсдөө үзэл бодлоороо нэгдснээр илүү их үр дүн гарна.