УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа
2013.06.13

Р.Бурмаа: Хамгийн гол нь иргэд хохирох ёсгүй

Удахгүй хаврын чуулган нээлтээ хийнэ. Иргэдтэй хамгийн ойрхон ажилладаг Өргөдлийн байнгын хороо ямар ямар асуудлыг хэлэлцэн шийдэх гэж байгаа талаар мэдээлэл авахаар Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаатай ярилцлаа.

Өргөдлийн байнгын хороо 100 мянган айлын орон сууцны хэрэгжилтийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулсан энэ талаар?

Иргэдээс ирсэн өргөдөлийг хүлээн авч, асуудлыг шийдэн, судалгаа хийж хариу өгөх үүрэгтэй өргөдлийн байнгын хорооны хувьд бусад байнгын хорооноос ялгаатай нь огт завсарладаггүй.

100 мянган айл хөтөлбөрийн хохиргочид жагсаж байна

Иргэдэд тодорхой мэдээлэл хүргэх үүднээс 100 мянган айлын орон сууцны зээл санхүүгийн эх үүсвэргүй байсан уу, сонгуулийн шоу байв уу гэдэг олон асуудал хөндөгдөж байна.  

Хамгийн гол нь энэ шийдвэрээс болж иргэд хохирох ёсгүй. Тиймээс асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэгт холбогдох талуудаас мэдээлэл авсан. Хариу өргөдлийн байнгын хорооноос нэг сарын хугацаатай даалгавар өгсөн байгаа.

Нээлттэй  сонсголд холбогдох талуудаас асуултанд бодитой, нотолгоотой заавал хариулна гэсэн дэг байдаг.  Тиймээс нэг нэгрүү түлхсэн, зугтсан асуудал гарахгүй.  Энэ үеэр зөвхөн иргэд биш нөгөө талдаа хохирогч болчихоод байгаа барилгын компаниудын төлөөлөл ирсэн.

Нээлттэй сонсголоос гарсан хариу болон яаралтай тодорхой болгох асуудлыг нэгдүгээр улиралд багтаан шийдэх үүргийг засгийн газар өгсөн. Дараа нь өргөдлийн байнгын хороо 4-р сарын 20 хавьцаа энэ асуудлаар хуралдахаар төлөвлөж байна.

Мөн одонгын асуудал, ялын бодлогоо эргэж харах гэсэн санал ирж байна. Эдгээр асуудалд судалгаа хийж, хууль эрх зүйн ямар зохицуулалт хэрэгтэй байгааг бид холбогдох хүмүүст мэдэгдэх болно.

Иргэдийн  өргөдөлд хариу өгөхөөр ажилладаг учир аль ч салбарт хандаж болно. Зүгээр шилжүүлэх биш лавлагаа мэдээлэл авч гаргалгаа судалгааг хийдэг байх нь хамгийн чухал.