МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2013.06.13

Найман зорилтыг хэрэгжүүлэх “Шудрага ёсны аян” эхэллээ

МАХН-ын бага чуулганы 8-р хуралдаанаас 2013 оныг намын анхан, дунд шатны байгууллагыг бэхжүүлэх идэвхижүүлэх жил болгон зарлаж байгаа.

Энэхүү чуулганаар нэн тэргүүнд хийж гүйцэтгэх 8 зорилтыг тодорхойлсон юм. Зорилтыг хэрэгжүүлэх үүднээс өнөөдөр  МАХН, Шударгар ёс эвсэл “Шударга ёсны аян-2013”-ын нээлтийг намын төв байрандаа хийлээ.

Аяны нээлтэнд МАХН-ын дэд дарга Тэрбишдагва гүйцэтгэх товчооны гишүүн  Л.Цог, Н.Удвал, Ч.Улаан, Ц.Цолмон нар өрөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан.

Нэн тэргүүнд хийж гүйцэтгэх найман зорилтыг тодорхойллоо.

Мөн иргэний холбоо, хөдөлгөөнүүд, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож шудрага ёсны төлөө нэгдэж хамтран ажиллахаа баталгаажуулж санамж бичигт гарын үсэг зурсан юм.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба:

Монгол улс нэгдмэл нэг зорилготой байж ард түмэн маань шудрага ёсны төлөө хамтдаа улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсоож, иргэдийн эрх ашгийн төлөө хамтран ажиллах томоохон гарааг МАХН өнөөдөр эхлүүлж байна.

МАХН-ын бага чуулганаар баталсан зорилтыг хэрэгжүүлэх 5 ажлын хэсэг, намын лидрүүд болох 5 хүнээр удирдуулан говийн бүсийн их хуралдайг хуралдуулах ажилд мордох гэж байна.

Ингэснээр тухайн нутагт нэн тэргүүнд хийгдэх шаардалагтай хэрэгцээг судлаж, танилцан ажиллах юм. Нэгдмэл нэг санаагаар амласанаа биелүүлэхийн төлөө ажиллах нь бидний эрхэм зорилго юм.

“Цөмийн аюулгүй Монгол улсын төлөө үндэсний хөдөлгөөний” тэргүүн Сэлэнгэ:

“Шударга ёсны аян-2013”-ын нээлт

МАХН нам болон нийгэмд улс төрийн идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн багууллага иргэний холбоо хөдөлөгөөнүүд бид бүхэн МУ-ын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, газар нутгийн аюулгүй байдал алдагдаж байгаагийн эсрэг бат зогсон, ард иргэдийн өмнө ил тодоор уриалан байр сууриа илэрхийлнэ. 

Мөн нам холбоо иргэний хөдөлгөөнийг ад үзэж байгаагийн эсрэг үзэл бодлоо хатуу баримталж олон түмэндээ үгээ хэлсэн ерөнхийлөгч асан Энхбаярыг хорьж эрээ цээргүй улс төрийн хэлмэгдүүлэлт хийж байгаа нь манай улсад шудрага ёсны хууль зөрчигдөж  байгааг харуулж байна хэмээн нээлтийн үеэр хэллээ.

“Шударга ёсны аян-2013” үргэлжлэн хөдөө орон нутагт ажиллаж говийн бүсүүдийн хуралдайг зохион байгуулна. Энэ удаагийн говийн бүсийн хуралдайг Өмнөговь аймгийн Даланзадгад хотод хийхээр сонгож авсан байна. Говийн бүсэд тулгамдаад буй олон асуудал үүссэн учраас Говьсүмбэр, Дорноговь, Дундговь зэрэг аймгийн иргэд, хөдөлмөрчид ирээд байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.