Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Тэрбишдагва нэр дэвших бололтой
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва
2013.05.10

Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Тэрбишдагва нэр дэвших бололтой

УИХ-ын сонгуульд “Шударга ёс” эвслийг байгуулж оролцсон МАХН, МҮАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өнөөдөр тодруулна. Хоёр намын хувьд тус, тусдаа хуралдах бөгөөд аль, алиныхаа шийдвэрийг харзнаж буй бололтой. Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээлснээр “Шударга ёс” эвслийг төлөөлж ганцхан хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших аж.

Хэдийгээр МҮАН-ынхан намын дарга М.Энхсайханыгаа нэр дэвшүүлнэ гэж ярилцсан ч Бүгд хурлаасаа арай өөр шийдвэр гаргах бололтой. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийг дэмжиж оролцох магадлал өндөр буйг эх сурвалжууд хэллээ. Харин МАХН-ын хувьд Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарын дунд сунгаа явуулж буй. Эдгээр горилогчоос УИХ-ын гишүүн, Шадарсайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал хамгийн өндөр байгаа ажээ.