МАХН-ынхан Өвөрхангайд чуулж байна
МАХН-аас зохиож буй “Шударга ёсны аян” Өвөрхангай аймагт үргэлжилж байна.
Аянд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийнхан оролцож байгаа бөгөөд нийслэлээс МАХН-ын дэд дарга, шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын байнгын хорооны дарга Ц.Цолмон, Эрүүл мэндийн Сайд Н.Удвал, МАХН- ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар оролцжээ.
Нийслэлийн дүүргүүдэд ирэх долоо хоногоос "Шудрага ёс 2013" аян өрнөнө.
Тэд орон нутагт тулгамдаж буй асуудал болон шудрага ёсыг хэрхэн тогтоох тухай ярилцах юм. MAXН-ынхан өнгөрсөн гуравдугаар сараас араас эхлэн бүх аймагт дээрх аяныг өрнүүлж байгаа бөгөөд Өвөрхангайн энэхүү хурал төгсгөл нь юм.
Тухайлбал, Өмнөговь, Ховд, Дорнод, Дархан, Эрдэнэт хотноо аяныг өрнүүлж иргэдийн санал сэтгэгдлийг сонссон. Харин нийслэлийн дүүргүүдэд ирэх долоо хоногт зохиох юм. Ингэхдээ намынхаа бүгд хурлыг энэ сарын 27-28-ны өдрүүдэд хийхээр товложээ.