2013.02.28

Д.Тэрбишдагва: Бид “Шударга ёс” эвсэлтэй байгуулсан гэрээний заалтаа мөрдөнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тухайд МАХН-ын наймдугаар бага чуулган юу гэж шийдсэн талаар тус намын дэд дарга Д.Тэрбишдагва дараах мэдээлэл хийлээ.

Тэрээр “Бид УИХ-ын сонгуульд оролцохдоо МҮАН-тай гэрээ байгуулж, “Шударга ёс” эвсэл байгуулсан. Энэ гэрээгээр бид “Орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэл болж оролцоно” гээд тохирсон. Тэгэхээр энэ гэрээгээ л мөрдөнө. Дээр нь бас АН-тай Хамтарсан засгийн газар байгуулахдаа хийсэн гэрээнд ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэг субъект болж оролцох тухай заалт бий” гэсэн хариу өгч байна.
Үүнээс үзэхэд МАХН-ын хувьд МАН-тай нэгдэхгүй юм гэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд эвсч орж магадгүй гэж байсан таамаг худал бололтой.