Д.Тэрбишдагва: УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шатар сайд
2013.03.01

“Эх Орончдын Баяр”- ын Өдөрт зориулсан МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагваын мэндчилгээ

Монгол улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал,  Монголын ард түмний эрх чөлөөт сайн сайхан амьдралын төлөө өөрийн амь бие, амьдрал, ухамсарт үйл ажиллагаагаа зориулж ирсэн үе үеийн эх орончид,  өвөг дээдсийнхээ гэгээн дурсгал, мөнхийн гавъяаг дурсан хүндэтгэж,  мэхийн ёслохын ялдамд өнөө ч амьд сэрүүн аж төрж, үр ач, хойч үедээ үлгэр дуриалал үзүүлэн,  залуу үеэ халуун эх оронч үзлээр хүмүүжүүлж, захиа сургамжаа өвлүүлэн үлдээж яваа ахмад буурлууддаа,  тэдний залгамж халааг хүлээн авсан

Асар их үнээр өвлөгдөж ирсэн эх орноо, газар нутгаа, тусгаар тогтнолоо, эрх чөлөөгөө, аз жаргалаа энэ л хэвээр нь хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө үе үеийн эх орончид тэмцэж ирсэн.

өнөө цагийн идэр, залуучууддаа, ирээдүй хойчийг залгамжлах хүүхэд багачууддаа Монголын эх орончдын өдрийг тохиолдуулан Монгол МАХН-ын нийт гишүүд, дэмжигчдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэн мэндчилж байна. Эх оронүгүйгээр эрх чөлөө байхгүй. Эрх чөлөөгүйгээр аз жаргал олдохгүй ээ. Тийм ч учраас бидний өвөг дээдэс алга дарам ч газар шорооны төлөө алтан амиа үл хайрлан байж өнөө үеийн бидэнд энэ сайхан эх орныг хадгалан өвлүүлж өгсөн билээ.

Асар их үнээр өвлөгдөж ирсэн эх орноо, газар нутгаа, тусгаар тогтнолоо, эрх чөлөөгөө, аз жаргалаа энэ л хэвээр нь хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө үе үеийн эх орончид тэмцэж ирсэн. Энэ бүх үнэт зүйлсийнхээ төлөө тохиолдож болох аюул, эрсдэлийн өөдөөс амь нас үл хайрлан хана хэрэм болон эрслэн босож чадах халуун эх орончид өнөөдөр ч тайван цагийн халуун өлгийд торнин бойжиж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Эх оронч үзэл, хүмүүжил нь даяаршлын эрин үед үндэсний ахуй соёл, ухамсар,уламжлалт монгол ёс заншлаа хүн төрөлхтөний бий болгосон дэлхий дахины их өв соёлын үнэт зүйлсээр улам баяжуулан хөгжүүлж,  хадгалан хамгаалж байж сая өвлөгдөн дамжиж, төлөвшин тогтох өргөн хүрээтэй үйл явц билээ.

   Монгол улсын нийт ард иргэдээ,

Монгол төрийн үндэс, тулгуур болсон өрх гэрээ батжуулж, төр улсаа хөгжүүлэн бэхжүүлэх эд өрх гэрийн тэргүүн бүр Эзэн богд Чингис хааныхаа гэрээс сургаалыг чандлан сахиж, өрх гэрийн эзэгтэй бүр Өүлэн хатан эжийн сургааль, номыг үр ачдаа өвлүүлэн үлдээж, дээдсээс зарлигтай, тэнгэрээс заяатай хөх Монголынхоо эеийг хичээж, эвийг бэхжүүлж, тусгаар тогтгол, эрх чөлөө, аз жаргалынхаа төлөө зангидсан гар мэт нэгдэлтэй байхыг Та бүхэндээ хандан уриалж байна.

 

Монгол улс мандтугай.

Монгол эх орон, монголын ард түмэн бадран хөгжтүгэй.