О.Баасанхүү: Бид уучлал гуйж царай алдахгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.06.11

О.Баасанхүү: Бид уучлал гуйж царай алдахгүй

МАХН-ын дарга Н.Энхбаярт анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон. Үүнийг Дээд шүүх авч хэлэлцээд 2.6 жил болгож өөрчилсөн билээ.

Тэрээр ялынхаа үлдсэн хугацааг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эдэлж байгаа. Сүүлийн үед "Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос уучлал хүссэн.

Түүний энэ хүсэлтийг Ерөнхийлөгч соёрхож үзүүлэхээр болсон” гэсэн мэдээлэл хэвлэлээр гарах болсон. Зарим эх сурвалжийн мэдээллээр бол Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болохоос өмнө Н.Энхбаярыг суллах бололтой.

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тодрууллаа.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танай намын дарга Н.Энхбаярт уучлал үзүүлэхээр болсон гэсэн мэдээлэл байна. Энэ талаар танд ямар нэгэн мэдээлэл байна уу?

-Наадах чинь худлаа мэдээлэл байна. Ер нь бол сонгуулийн шоу хийж байгаа хэрэг.

-Зарим мэдээллээр бол Н.Энхбаяр гуай Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн юм биш үү?

-Бас л ор үндэсгүй мэдээлэл байна. Бид тэгж уучлал гуйж царай алдах хүмүүс биш.