Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч чадахгүй байна
НҮБ-аас дэлхийн хүүхдийн байдлын судалгааг явуулж, анхаарал халамж ихээр шаарддаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд анхаарлаа хандуулахыг дэлхий нийтэд уриалсан байна. Манай улсын хөгжлийн бэрхшээлтэй 10 хүүхдийн ес нь сургуульд сурдаггүй гэсэн таагүй мэдээлэл бий.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр мөн сард хэдэн төгрөг өгч үүнийгээ төр халамжилж байна гэж ойлгож болохгүй. Цаашид даацтай бодлогыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хаяглан хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг салбарын сайд нь онцлон хэллээ.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ: “Улс орны хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань тоо нийт хүн амын 4,3 хувьтай байгаа. Үүний 11 хувийг хүүхдүүд эзэлдэг. Сүүлийн үед хотжилт хүрээгээ тэлж автомашины хөдөлгөөн нэмэгдэж байгаа мөн ахуйн ямар нэгэн шаардлага хангаагүй нөхцлөөс болоод олдмол хөгжлийн бэрхшэлтэй иргэдийн тоо өсөх хандлагатай байна” гэлээ.
Цаашид даацтай бодлогыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хаяглан хэрэгжүүлэх хэрэгтэй.
Монгол Улс нийт төсвийнхөө 20-иос доошгүй хувийг хүүхдийн төлөө зарцуулна гэх хууль байдаг ч зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байгаа гэх шүүмж бий.
Хүүхдийн төлөө газрын дарга И.Нарантуяа: Зорилтот бүлэгтээ үүнийг хэрэглэж байна уу үгүй юу гэдгийг бид нар бас эргэж харах шаардлагатай байгаа гэв.
Шинээр өрнөж буй бүтээн байгуулалтанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам талбайг заавал тусгуулахаар болсон байна.