УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.06.07

Дэлхийн бүх газар элчин сайдын яам, консултай болмоор байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг гадаадын зарим улсад нээн ажиллуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Гадаад улсад суугаа консул нь тухайн оронд байгаа иргэдийнхээ төлөө илүү анхаарал тавьдаг байх ёстой, танай төсөв нь иргэддээ хэр хүрдэг вэ, Бразилээс илүү газар нутгийн хувьд ашигтай байршилтай Чилид Дипломат төлөөлөгчийн газар байж болохгүй юу гэдгийг тодрууллаа.

Манай консулын сэтгэл жаахан дутаад байдаг шүү

Мөн тэрээр “Монгол ядуу байгаа нь бидний буруу биш. Мөнгөтэй байсан бол дэлхийн бүх газар элчин сайдын яам, консултай болох юмсан гэж мөрөөдөж байна.

Элчин сайд улс орноо төлөөлдөг бол иргэдтэйгээ харьцаж, эрхийг нь хамгаалдаг нь консулын газар. Манай консулын сэтгэл жаахан дутаад байдаг шүү” гэлээ.  

Гадаад харилцааны сайд Л.Болд:

Л.Болд: Гадаад харилцааны яам бол иргэн бүрийн гадаад яам байх ёстой.

Гадаад харилцааны яам бол иргэн бүрийн гадаад яам байх ёстой. Иймээс иргэндээ шаардлагатай үед туслалцаа үзүүлэх нь нэн чухал юм. Харин төсөв хөрөнгө, хүн хүчний хувьд хангалттай биш байгаа.

Бразилийн хувьд бүс нутагтаа тэргүүлэх орон. Харин Чилийн тухайд харилцан нээх асуудал одоогоор байхгүй. Гэхдээ зэсийн томоохон олборлогч орон учраас цаашдаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжтой гэсэн хариулт өгөв.