УИХ-ын гишүүн Д.Ганбат
2013.06.07

Д.Ганбат: Бидэнд дэлхий нийтээс суралцах зүйл их бий

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг гадаадын зарим улсад нээн ажиллуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Тус тогтоолын төслийг дэмжиж үг хэллээ. Тэрээр татвар төлөгчдийн мөнгийн хэмнэх дээр санал нийлж байгаа ч ийм зүйл дээр мөнгө хэмнэх ёсүй байх гэлээ. Дэлхий өнөөдөр жижигхэн болж, технологи хөгжсөн.

Бид хэдэн хүн суулгаад цалин мөнгө өгөх дээр хэмнэлт гаргаад хэрэггүй. Цаашдаа улс оронд, гадаад харилцаа хөгжихөд хэрэгтэй. Монголчууд эрх чөлөөтэй орны иргэд учраас дэлхий нийтээр зорчдог. Үүнийг дагаад мэдээлэл цуглардаг.

Бид тав, арван жилийн өмнөх сэтгэлгээгээр хандаж болохгүй.

Хэдэн жилийн өмнө энхийг сахиулах хүчин гээд явуулж байхад бид ямар байлаа одоо ямар байна. Үүнийг дагаад манай батлан хамгаалах салбар ч хөгжсөн.

Үнэхээр эрх чөлөөг эрхэмлэсэн ардчилсан орон л юм бол олсон туршлагаа бусад оронтой хуваалцах хэрэгтэй. Бид тав, арван жилийн өмнөх сэтгэлгээгээр хандаж болохгүй. Бидэнд дэлхий нийтээс суралцах зүйл их бий гэв.