УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2013.06.03

Барилгын салбарын улиралын нөлөөллийг буруулна

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Барилга, хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүдээс асуулт авч тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

Иргэдээ ая тухтай боломжтой нөхцөлөөр хангах зорилгоор орон сууцжуулах бодлогыг үе үеийн засгийн газар хэрэгжүүлж ирсэн. Энэ засгийн газар мөн 8 хувийн хүүтэй зээлийн журам баталлаа. Харин энэ үеэр гардаг зарим асуудлыг тодруулах хэрэгтэй байна.

Засгийн газар журам гарган хэрэгжүүлэх үед зайлшгүй зээл хэрэгтэй учир банкаар дамжидаг. Банкууд үр ашиг, нөхөн төлбөр зэрэг олон хүчин зүйлээс өөрсдийн дүрэмээр зээл олгодог тохиолдол бий. Үүнийг яаж зохицуулах вэ?

Албан байгууллага, конторууд маш их зай эзэлсэн том овьектууд байна үүний ашиглалтын хувиарлалтыг юу гэж үзэж байна бэ?

Мөн арилжааны банкаас өндөр хүүтэй зээл авч орон сууцны зээлд хамрагдсан иргэдийг 8 хувийн хүүтэй зээлд хамруулах боломж байна уу?

Энэ өвөл хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хамгаалалтын мөрдөөгүйгээс аваар эрсдэл гарлаа. Үүнээс болсон уу өвлийн цагт барилгачид ажилгүй болсон.  Уг нь бол зуны цагт угсралтаа хийгээд өвлийн цагт дотор заслаа хийдэг. Харин өнгөрсөн өвөл хийгдсэнгүй үүнийг юу гэж үзэж байна бэ?

Сая Ерөнхий сайд мэдээлэлдээ барилгын салбарын улиралын нөлөөллийг буруулах талаар ярьлаа. Бодит амьдрал дээр хэрэгжих боломж хэр байна.  Бас албан байгууллага, конторууд маш их зай эзэлсэн том овьектууд байна үүний ашиглалтын хувиарлалтыг юу гэж үзэж байна бэ?

Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан:

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан

Арилжааны банк нийгмийн хариуцлага хүлээх ёстой. Тиймээс аж ахуй нэгжийг дэмжин, иргэдийг орон сууцжуулах төрийн бодлогийг дэмжинэ гэж найдаж байгаа. Бодлого гаргаж арилжааны банкуудтай ярилцсан. Жилийн 16 хувийн зээл авсан иргэдийг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс долоон сарын дараагаас гэрээний дагуу 8 хувийн зээлд шилжүүлэх боломж байгаа.

Харин барилгын салбарын үйлдвэрлэлийн осол судалгаагаар буурсан дүн гардагч тодорхой тохиолдолууд байгаа нь аюулгүй ажиллагааны дүрэм мөрдөхгүй байгаатай холбоотой.

Барилга угсралтын талбайд гарч байгаа аюулгүй ажиллагааны зардалыг тодорхой болгохын тулд "цэнхэр карт" гаргасан харамсалтай нь хангалттай санхүүжилт байхгүйгээс цөөхөн хүрээнд ажиллаа. Ирэх жил  улсын төсөвт цэнхэр картын хэрэгжилтэнд санхүүжилт хийх барилгын салбарын аж ахуй нэгж, үйлдвэрчний эвлэл, сургуультай нягт хамтарч ажиллана.

Мөн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих чиглэл гаргасан. Үүнд гаалын болон зарим татвараас чөлөөлөх, орон нутагт үйлдвэр барих, одоо ажиллаж байгаа үйлдвэрийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих бодлого бий.

Мөн Засгийн газрын хуралдаанаар “Байшин угсралтын комбаниат нэг”-ийг сэргээх шийдвэр гарч Чингис бондоос 14 сая төгрөг буюу 30 хувийн санхүүжилтийг хийхээр болсон. Үйлдвэр ашиглалтанд орсоноор улиралын хямралаас гарч үйлдвэржилтийн хэлбэрт нэвтэрнэ.