Хотын даргыг гайхшруулсан гадаад нэрс
Энэ үеэр хотын дарга “Ямар нэртэй гэнэ ээ, “Си Эф Си” гэнэ үү.
2013.05.24

Хотын даргыг гайхшруулсан гадаад нэрс

Үүл баатрыг нэг зүйл ихэд гайхшруулсан гэнэ. Түүнийг авто замын засвар шинэчлэл хийж буй компаниудын төлөөллүүдтэй уулзахад ихэнх ком­паниуд гадаад нэртэй байсан нь тогтоох нь битгий хэл сон­соод дуудахад ч хүнд байжээ.  

  Энэ үеэр хотын дарга “Ямар нэртэй гэнэ ээ, “Си Эф Си” гэнэ үү. Ямар хачин хачин нэр­тэй юм бэ” хэмээн шог­­ширч, уулзалтад орол­цогс­дыг хөгжөөгөөд авсан юм.   

Нээрээ ч нийслэлийн бү­тээн байгуулалтад оролцож буй ихэнх замын барилгын компаниуд “ОДНД”, “Эсто”, “Беринг”, “Чи Чи Ха Ар”, “Эйч Кэй Би интер­нэшнл”, “Пи Си Эф” зэрэг хэл хал­тирмаар гадаад нэр­­тэй юм билээ.