Орон сууцны үнийг тогтворжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал
2013.04.17

Орон сууцны үнийг тогтворжуулна

Ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар өнөөдөр Төрийн ордонд гарын үсэг зурлаа.

 Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн уялдааг хангах замаар хүртээмжийг сайжруулах, орон сууцны үнийг тогтворжуулах ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгоход хамтран ажиллахаар энэхүү санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Орон сууцаар дамжиж хуримтлал бий болдог зөв тогтолцоо руу шилжинэ.

 Орон сууцаар дамжиж хуримтлал бий болдог зөв тогтолцоо руу шилжих учраас Засгийн газрын энэ санаачилга, хөтөлбөрийг дэмжиж байна гэж Монгол банкны Ерөнхийлгөч Н.Золжаргал хэллээ.

 Иргэд ажилтай, орлоготой л байвал орон сууцны урт хугацааны зээлд хамрагдах боломжтой болж байгаа гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ үеэр хэлээд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар иргэдээ орон сууцжуулах бодлогоо гаргалаа гэдгийг онцоллоо.