Асгатын ордыг "Эрдэнэт" ХХК-д өгөх үү
Баян-Өлгий аймаг, Ногооннуур сум, Асгатын орд
2013.05.31

Асгатын ордыг "Эрдэнэт" ХХК-д өгөх үү

Манай улсын хэмжээнд нөөц нь тогтоогдсоннийт 32 орд байгаа бөгөөд үүнээс долоог нь шинээр стратегийн ач холбогдолтойд тооцож, эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон.

Харин эдийн засгийн эргэлтэд аль хэдийнэ орох ёстой Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгатын мөнгөний орд дэд бүтцийн асуудал дээр хоёр жил гацаж байна.

"Монголросцветмет нэгдэл"

Асгатын мөнгөний ордын лицензийг хайлуур жоншны хамгийн том олборлогч “Монголросцветмет” нэгдэл эзэмшдэг бөгөөд тус ордоо ашиглаж чадахгүй байгаа юм. Тиймээс Засгийн газар ордоо ашиглалтад оруул гэж шаардсан бөгөөд тус компаний Оросын дундын компани учир оросуудтай ярилцана гэжээ. Шийдэхгүй удаад буй учир төрийн зүгээс "Эрдэнэт" ХХК-д Асгатын ордыг шилжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах болзлыг тавьжээ. Учир нь "Монголросцветмет" нэгдэл "Эрдэнэт" ХХК-д 5,5 тэрбум төгрөгийн өртэй гэнэ. Тиймээс ийм шийдлийг салбарын яам гаргачихаад байгаа аж.

Өмнөх засгийн үед ч эл ордыг ашиглалтад оруулахаар өчнөөн ярьж байсан ч бүтээгүй. Уг нь  эдийн засгийн эргэлтэд оруулчихвал зөвхөн аймаг, бүс нутаг төдийгүй Монгол улсын хөгжилд ихээхэн ахиц гаргах бололцоо бий.

Асгатын орд нь стратегийн ач холбогдолтой, таамаг нөөцөөрөө 912 мянган тонн мөнгөтэй. 

Эл ордын дөрвөн лицензийг Орос, Монголын тал 49:51-ийн харьцаатай эзэмшдэг. ОХУ-ын талаас “Ростехнологи” ХХК, Монголын талаас Төрийн өмчийн хороо төлөөлөн хариуцдаг. Уг ордод ганц мөнгө ч биш маш олон төрлийн газрын элементүүд байгааг геологичид судалсан аж.

Тухайлбал, 2389 тонн хүдэр, 1644 тонн хүдэр, таамаг нөөцөөрөө 6000 мянган тонн мөн 234 мянган тонн зэс бий гэнэ.

Асгатын ордыг ашиглая гэхээр өндөр уул, хадтай дэд бүтэц хөгжөөгүй газар саад болоод байгаа юм. Хөрөнгө оруулалтын хувьд дор хаяж 20-иод сая ам.долларын хөрөнгө шаардлагатай гэдгийг Уул уурхайн яамны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Батхүү хэлж байсан.