Дэлхийн жишгээс харахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ харьцангуй бага байна
Хөдөлмөрйин яамны хөдөлмөрийн харилцаа, бодлого зохион байгуулалтын газрын дарга Б.Алимаа
2013.04.26

Дэлхийн жишгээс харахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ харьцангуй бага байна

Хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн орчин ямар байгааг Хөдөлмөрийн бодолого- хамтын ажиллагаа зөвлөгөөний үеэр Хөдөлмөрйин яамны хөдөлмөрийн харилцаа, бодлого зохион байгуулалтын газрын дарга Б.Алимаатай ярилцлаа.

Хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн орчин сэдвээр тавьсан илтгэлээс хүргэж байна.

Дэлхийн хэмжээнд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 57 ам доллар, хамгийн өндөртөө 1185 доллар байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үндэсний болон, салбарын түвшинд тогтоодог. Одоогийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ үндсэндээ таван салбарт тогтоогдсон. Салбарын түвшин авч үзэхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хамгийн өндөр салбар болох барилгын салбарт 358 мянган төгрөгөөр тогтоогдсон.

Статистик мэдээ

 Хөдөдмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй стандартыг мөрдөх нь аж ахуй нэгжийн чухал зарчим. 2007-2012 оны судалгааг авч үзэхэд үйлдвэрийн осол буураагүй.  Хөдөлмөрийн осол гэмтэл уул уурхай, барилга, зам тээврийн салбарт хамгийн ихээр гарч байгаа.

Нийт хөдөлмөрийн осол гэмтэлийн 50 орчим хувь нь дээрх гурван салбараас гардаг мэдээлэл  бий. Шалтгаан нь аж ахуй нэгж байгууллага хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэмийг сайн мөрдөхгүй, энэ талын сургалт сурталчилгаа бага байгаатай холбоотой.

Тиймээс нэн тэргүүнд байгууллагын дотоод хяналтыг сайжруулах шаардлагатай. Аж ахуй нэгж байгууллага бүр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хариуцсан мэргэжилтэнтэй байх шаардлага тавина. Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийн шинэчлэлийн асуудлыг таван жил мөрдөж байгаа. Одоо үүнийг шинэчлэх цаг болсон.

Хөдөлмөрийн яамны зүгээс дөрөвдүгээр сарыг хөдөлмөрийн аюулгүй байдлын сар гэж зарласан. Энэ хүрээнд эрх зүйн орчинтой холбоотой хэлэлцүүлэг өрнүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудалд зөвхөн ажил олгогчдын хариуцлага гээд орхидог биш ажилтан өөрийн эрүүл аюулгүй орчинд ажиллах эрх үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байгаа.

Нөгөө талаасаа хөдөлмөрийн аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зардалд зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомж дүрэм журамыг зөрчсөн ажил олгогчдод хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгохгүй бол тодорхойгүй заалт нилээн байгаа юм.

-Ажилтан өөрийн аюулгүй байдлыг яаж хангах ёстойн бэ?

Ажилтан хүний өөрийгөө хамгаалах хувцас хэрэглэлийг байнга ашигладаг байх хэрэгтэй. Ажил олгогчоосоо заавар зааварчилгаа авдаг байх ёстой. Ажил олгогчын зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтыг жилд хоёроос доошгүй удаа явуулж байх ёстой. Өөр ажилд шилжиж байгаа хүмүүст зориулсан сургалт гэж байдаг.

Өнгөрсөн сард сургалтын агуулгыг сайжруулсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр сургалт явуулдаг байгууллагыг чанаржуулах эргээд ажилтан осолд өртсөн бол тухайн байгууллагатай хариуцлага тооцох хүртэл арга хэмжээ авна гэсэн чиглэл гаргах хэрэгтэй.

Тэр дундаа уул уурхай, барилгын салбарын ажил олгогчидтой байнгын хамааралтай ажиллаж үзүүлэх сургалтыг хийж байгаа.

Одоогоор хөдөлмөрийн аюулгүй байдлаар сургалт явуулдаг 30 гаруй бүртгэлтэй байгууллага бий.  Цаашдаа ч өргөжих хандлагатай байна.

- Ажил олгогч байгуулалагатай хэр хамтран ажиллаж байгаа бэ? хөдөлмөрийн аюулгүй байдлыг сургалт сурталчилгаа хийдэг үү?

Аж ахуй нэгж байгууллагад тавих шаардлагыг нилээн өргөн хүрээнд хийхээр ярьж байгаа. Тэр дундаа уул уурхай, барилгын салбарын ажил олгогчидтой байнгын хамааралтай ажиллаж үзүүлэх сургалтыг хийж байгаа.

Сайн үйл ажиллагаа хийж байгаа байгууллагыг сурталчилах, туршлагыг нь түгээх тал дээр анхаарч байна. Жишээ нь заамар суманд үзүүлэх сургалт хийсэн, MCS Tiger үйлдвэр дээр аюулгүй ажиллагааны сургалт сурталчилгаа нилээн сайн хийсэн.

-Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны техник тоног төхөөрөмж хэр хангалттай байдаг бэ?

Стандартад нийцсэн тоног төхөөрөмжийн хангалт сүүлийн 2000 онтой харьцуулахад сайжирсан. Сар бүр л хамгаалалтын урьдчилсан сэргийлэх хамгаалах хувцас хэрэглэлийн үзэсгэлэн гарч байгаа. Үүнийг ажил олгогчид маань судлаж, хэрэглэж байхад анхаарах хэрэгтэй.

- Одоогийн цалингын хэмжээ иргэдийн амьдралд хэр хүрэлцээтэй байгаа гэж бодож байна?

Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн хамтын ажиллагааны гурван талт тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цаг нь 1142 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Сард 192 мянган төгрөг байна ирэх 9 сараас мөрдөж эхэлнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь дэлхийн бусад жишгээс харахад доогуур гэж хэлж болно. Харьцангүй бага.

Цаашдаа цалин хөлсийг нэмэгдүүлэх тал дээр зөвхөн доод хэмжээ бус тарифийн түвшинд боловсролтой иргэдийн цалингын нэмэгдэлийг бас ярих шаардлага байна. Салбар салбараар ярьдаг тарифын тогтолцоог нэвтрүүлдэг байх ёстой.

- Тариф гэдэг нь ажлын ачааллаас шалтгаалж байна уу, олон жил ажилласан туршлагаас шалтгаалж байна уу?

Тариф нь хэд хэдэн хүчин зүйлийг агуулж байдаг. Ажлын зэрэг өндөр бол тариф өндөр, мөн мэргэжлийн зэрэг, туршлагааас шалгаалан тогтооно. Ингэснээр тухайн ажилтан өөрийн мэргэжлийн зэргийг ахиулахад хөшүүрэг болно гэж үзэж байгаа. Салбарын түвшинд тарифийг мөрдөөд эхлэвэл улсын хэмжээнд хөдөлмөрийн үнэлэмж цалин түвшингөөр дээшлэх боломж бүрдэх болов уу гэж харж байгаа.