УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар
2013.05.10

Б.Гарамгайбаатар: Санхүүгийн циклийг өөрчлөх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

2011 онд үндсэн чиглэлийн биелэлтэд аудит хяналт хийгээд Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлэх чиглэл өгсөн байна. Өмнөх Засгийн газар, УИХ үүнийг огт хэрэгжүүлээгүй.

Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангахад баримтлах журмыг боловсруулах үүрэг өгсөн огт биелэгдээгүй.

Үйлдвэрлэл, санхүүжилт хоёр авцалдахгүй төлөвлөлтүүд хийгдээд байна.

Энэ нь УИХ-ын гишүүд тухайн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн асуудал орж ирэхээр үлгэр яриад, өөрсдийнхөө хийгээгүй байсан ажлыг бусад руу чихээд байгаа нь харамсалтай байна. Үүнийг зогсоох хэрэгтэй гэв.

Түүнчлэн “Бид шинэ санхүүгийн циклтэй болмоор байна. Үйлдвэрлэл, санхүүжилт хоёр огт авцалдахгүй төлөвлөлтүүд хийгдээд, дараа нь биелсэн биелээгүй гэж бие биерүүгээ дайрахыг зогсоохын тулд санхүүгийн циклийг өөрчлөх асуудлыг ЗГ яаралтай оруулж ирэх хэрэгтэй байна” гэлээ.