УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар
2013.05.16

Ч.Улаан С.Бямбацогтын асуултад хариуллаа

 Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийн өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан танилцуулсан юм.

2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

УИХ-аар хэлэлцэж байгаа асуудал хоорондоо ямар ч уялдаагүй харагдаж байна.

Өнөөдөр 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдэлийг ярьж байгаа гэтэл 2014 оны үндсэн чиглэл юуг хийх бэ гэдэг асуудлаа тодорхойлоогүй байж ямар мөнгийг яаж зарцуулах бэ гэдгийг яриад байна.  Эхлээд юуг, хэзээ хийх нь тодорхойлж байж санхүүжилтийг ярих ёстой.  

Үүнийг тодорхойлж өгөөч. Бас энэ төсвийг хэлэлцэх шаардлагагүй гэж бодож байна. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн өргөн барьсан засгийн газар дэмжихгүй гэж дүгнэсэн энэ зөв үү, үгүй юу гэдэгт байр сууриа илэрхийлэхийг хүсч байна.

Мөн тэтгэвэр тэтгэмжийг инфляцаас хамааран нэмэгдүүлнэ гэдэг нь хэдэн онд яаж нэмэгдүүлнэ гэсэн үг бэ гэдгийг тодрууллаа.

Үүнд сангийн сайд Ч.Улаан:

Эдийн засгийн бодлогоо тодорхой болгож байгаад төсвөө уялдуулж ярих ёстой нь зөв.

Инфляцийг энэ онд 8 орчим хувь, цаашлаад 6 хувиас ихгүй байхаар тооцоолж байна.

Засгийн газарт дунд хугацааны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв хамтдаа боловсруулагдсан учир аль болох уялдаатай болсон. Харин хэлэлцэхдээ төсвийн хүрээний мэдэгдэл эхлэж орсон учир нэгдсэн том бодлого тодорхой харагдахгүй байна.

Тэгэхээр хэлэлцэх эсэхээ шийдсэний дараа байнгын хороогоор энэ хоёр баримтыг зэрэгцүүлж байгаад хамтад нь хэлэлцэх боломж нээлттэй.  Бодлого түрүүлж  гарах нь зөв ч түүнийг хэрэгжүүлэх боломжтойгоо уялдсан байх шаардлагатай. Ирэх жилийн төсвийг 7 сараас боловсруулж эхэлнэ.

Энэ жилийн төсөв шинэ хуулийн дагуу анхан шатны нэгжээс ард иргэдийн санал бодол дээр үндэслэгдэн боловсрогдоно үүнийг тулд үндсэн бланс гол үзүүлэлтүүд тодорхой болох шаардлагатай.

Татварын хуулийн хоёр дах шатны шинэчлэлийн асуудлыг их хуралд өргөн барихаар төлөвлөж,  энэ хүрээнд эдийн засгийг дэмжсэн жижиг дунд үйлдвэрлэлийг урамшуулсан, эдийн засгийг авч яваа уул уурхайн салбарлуу хандсан олон улсын жишигт нийцсэн чиглэлээр оруулж ирэхээр төлөвлөж байна.

Харин цалин тэтгэвэрийг жилийн үнийн өсөлттэй уялдуулж явахаар тооцоолсон. Инфляцийг энэ онд 8 орчим хувь, цаашлаад 6 хувиас ихгүй байхаар тооцоолж байна. Энэ хэмжээнд цалингын тэтгэвэр тэтгэмжийн зардал нийт дүнгээр өсөхөөр тусгагдсан.

Инфляци энэ түвшинд гарч чадахгүй бол дагаад тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл бас яригдана хоорондоо шууд хамааралтай болж байгаагын давуу тал энд байгаа хэмээн хариуллаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.