2016 онд инфляци 14.6 хувь байхаар төсөөлөгдөж байна
Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд хэлэлцлээ.
Төслийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хийлээ.
Гадаад болон дотоод орчны эерэг нөлөөллийн үр дүнд манай улсын эдийн засаг 2013 онд 16.0 хувиар өсөх төлөвтэй байгааг тэрээр дурьдаад дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ 2014 онд 14.7 хувь, 2015 онд 11.8 хувь, 2016 онд 14.6 хувь байхаар төсөөлөгдөж байна.
Инфляцийн түвшин дунд хугацаанд харьцангуй тогтвортой байхаар төсөөлж 2014-2016 онд 6 орчим хувь байлгах боломжтой гэж үзэж байгаагаа хэллээ.
Төсвийн алдагдал нэмэгдэж, орлого өндөр байгаа учир цаашид бодитой төлөвлөлтөд анхаарах хэрэгтэй.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл үг хэлж, Төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ, түүнийг хэлэлцэхийг дэмжиж байна гээд төсвийн алдагдал нэмэгдэж, орлого өндөр байгаа учир цаашид бодитой төлөвлөлтөд анхаарах, олон талаас нь тооцоотой, нарийн авч үзэх хэрэгтэй гэсэн саналтай байлаа.
Байнгын хорооны гишүүд олонхийн саналаар тус асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.