Ц.Баярсайхан: Засгийн газарт иргэдийн таван толгойн хувьцааг худалдаж авах мөнгө байхгүй
2012.02.15

Ц.Баярсайхан: Засгийн газарт иргэдийн таван толгойн хувьцааг худалдаж авах мөнгө байхгүй

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхантай ярилцлаа.

Таван толгойн 10 хувийг иргэдэд үнэтөлбөргүй эзэмшүүлэх асуудал сүүлийн үеийнгол сэдэв боллоо. Засгийн газар сар шинийнбаярын өмнө ахмад настан, хөгжлийнбэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг бэлнээрөгнө гэсэн. Гэхдээ иргэд өөрсдөө хүсвэл нэгсая төгрөгийн оронд Таван толгойн хувьцааавч болно гэсэн болзол тавиад буй. Гэвч дээрхасуудал хэзээ шийдэгдэх, ахмадууд нэг саятөгрөгөө гар дээр хэдийд авах нь тодорхойгүйбайсаар. Үүнээс гадна Монгол Улсын иргэндоногдох Таван толгойн хувьцааны нэгж үнэхэд байх вэ гээд тодорхойгүй асуудал олонбий. Дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ынгишүүн Ц.Баярсайхантай ярилцлаа.

 

Таван толгойн хувьцаа тойрсон асуудлаас яриагаа эхэлье.УИХ-ын 39 дүгээртогтоол анх батлагдсанаасаа тэсөөр төсөл болоодороод ирлээ гээдзаримгишүүншүүмжлэх болж?

-УИХ-ын 39 дүгээр тогтоол анх  батлагдахдаа  Таван толгойн 10 хувийг иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх, 10 хувийг нь үндэсний аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь зарах, 30 хувийг нь олон улсын хөрөнгийн биржид гаргана гэж заасан. Үүнийг нэр бүхий гишүүд үндэсний аж ахуй нэгжид өгөхгүй. Иргэдэд тэр хувьцааг нь өгье гэсэн санал гаргасан. Харин одоо иргэдэд Таван толгойн хувьцааны 20 хүртэлх хувийг эзэмшүүлэх, хувьцааны нэрлэсэн үнэ гэдгийг хасахаар боллоо. УИХ-ын 39 дүгээр тогтоолтой холбоотой баталсан 57, 53 тогтоолд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд амласнаа биелүүлэхийн тулд нэг сая хүртэл төгрөг өгөх, үүнээс гадна иргэн бүрт 536 ширхэг хувьцааг эзэмшүүлэхээр бичилт хийсэн шүү дээ.

-Засгийн газар иргэдийн хувьцааг худалдаж авч байгаа нь хууль зөрчсөн зүйл гэх гишүүн байсан. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Иргэн бүрт олгох 1.5 сая төгрөгийн сая төгрөгт нь багтааж  хувьцаа  олгоно, иргэд хувьцаагаа Засгийн газарт худалдаж болно гэсэн. Үүнтэй би санал нийлэхгүй. УИХ-ын тогтоолд иргэн бүрт хувьцаа эзэмшүүлнэ гээд заачихсан. Гэтэл оюутнуудад сургалтын төлбөр болгож нэг сая төгрөг олгочихсон.

Мөн сар бүр "Хүний хөгжил сан"- гаас оюутнууд 21  мянган төгрөг авч байгаа.

Оюутнууд үндсэндээ 1.5 сая төгрөг авчихсан. Үүнээс харахад иргэн бүрт хувьцаа эзэмшүүлнэ гэсэн асуудал нь эргэлзээтэй болчихож байгаа биз дээ. УИХ-ын 53 дугаар тогтоолд өөрчлөлт оруулахдаа өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг бэлнээр олгоно гэсэн асуудлыг хэрхэн шийдэх гээд байгааг ерөөсөө  ойлгохгүй байна. Энэ асуудалд Засгийн газар албан  ёсоор байр сууриа илэрхийлэх хэрэгтэй.

-МАН-ынхан сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд Таван толгойн орд газрынхувьцааг үнэгүйдүүлж мэдэхнь гэсэн яриа бий?

-2008  оны  сонгуулийн мөнгөн амлалт хүнд нөхцөл байдал бий болгосон. АН уул уурхайн баялгийг нийт ард түмний өмчийнх нь хувьд эзэмшүүлнэ гэдгээ зарласан. МАН-ынхан иргэдэд 1.5 сая төгрөг бэлнээр өгнө гэж амласан. Энэ амлалтаа МАН-ынхан биелүүлэх л ёстой. Амлалтаа биелүүлэхгүй бол сонгуульд ороход хэцүү шүү дээ.

-Гэхдээ намууд мөнгөн амлалтаа аливаа, нэг баяр наадмынөмнө өгөх нь олонсөрөг үр дагавар дагуулна. Үүнийг бодолцож үзсэн боловуу. Үнийн өсөлтөөсилүүтэй, дараагийн сонгуулиа   хараадбайгаа мэт сэтгэгдэлтөрөөд байна л даа?

-Монголын ард түмэнд олгох бэлэн мөнгийг аливаа нэг баярын өмнө өгөх нь буруу. Би үүнтэй санал нэг  байгаа. Дээр нь цалин хөлс нэмэхэд бодох зүйл бий. Цалин, тэтгэвэр нэмэхдээ улс төрийн шийдэл болгоод нэг их ажил хийсэн дүр үзүүлдэгээ Монголын төр болих хэрэгтэй. Харин хүмүүсийн бодит орлого, улсын төсөвтэй харьцуулаад, индексжүүлсэн хувь хэмжээгээр цалингаа нэмдэг бол үнийн өсөлтөөс иргэдийн орлогыг хамгаалж болно. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл ийм зүйл хийж чадсангүй. Тиймээс цаашдаа цалин нэмэхдээ эдийн засгийн бодит өсөлт, иргэдийн орлоготой уялдуулан нэмдэг болох хууль эрх зүйн орчин хэрэгтэй байна гэдэг нь харагдсан.

-Таван толгойн хувьцааны нэрлэсэн үнийн тухай асуудлыг хойш тавьсан ньямар учиртай юм бол.Хувьцааны нэрлэсэнүнэ нь тодорхойгүйүед иргэд Засгийнгазарт  хувьцаагаа хэрхэн зарах юм бэ?

-Иргэдэд өгөх хувьцааг нэрлэчихвэл хувьцаа багаар үнэлэгдэх гээд байдаг. Таван толгойн хувьцааг ард иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэсэн боловч Засгийн газар худалдаж авна гэдэг нь ойлгомжгүй байгаа юм. Засгийн газар иргэдийн хувьцааг худалдаж авах мөнгө алга гээд хэсэг бүлэг хүн түүнийг нь худалдаад авчихыг үгүйсгэхгүй.

Үүнээс болоод ард түмний баялаг эргээд цөөн хүнийг тэтгэсэн баялаг болчих вий гэсэн хардлага төрөөд байна.

Тиймээс сайн бодож хийх хэрэгтэй. Засгийн газар иргэдэд Таван толгойн хувьцааг өглөө шүү, бас нэг сая төгрөг бэлнээр өгсөн гээд нэг сумаар хоёр туулай буудах гээд байгаа юм. Энэ бол төрийн том луйвар. Уг нь, иргэд хувьцаагаа эзэмшээд ногдол ашгаа хүртдэг байх ёстой. Үүнийг л манай нам хүссэн. Түүнээс цаас тараагаад буцаагаад худалдаад авчихдаг, түүнийг нь хэн худалдаж авах нь тодорхойгүй ийм зүйлийг бид хүсээгүй. Ийм зүйл хийж болохгүй. Бүх иргэн хувьцаагаа худалдлаа гэхэд үүнийг нь худалдаж авах мөнгө Засгийн газарт байхгүй.

Таван толгойнасуудал дээр МАН,АН-ынхны саналзөрүүтэй байгаа. Ингэж маргаж байгаад шийдэж чадахгүй дараагийн чуулгантайзолгох вий дээ?

-Таван толгойн асуудлыг энэ удаад шийдэж чадахгүй бол дараагийн  УИХ-д орхисон нь дээр. Дараагийн парламент арай өөр өнцгөөс нь харах байлгүй.

-УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа удахгүй дуусна. Хаврын чуулган үндсэндээ сар гаруйн хугацаанд хуралдаад та бүхний бүрэн эрхийн хугацаа дуусна. Та энэ дөрвөн жилийнхээ ажлын дүгнэж үзсэн үү?

-УИХ өнгөрсөн хугацаанд улс орны амьдралтай холбоотой олон асуудал шийдсэн. Үүнийг ард иргэд олж харсан байх. Энэ хугацаанд шийдэж чадаагүй асуудал ч бий. Үүний дотор нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал, халамжийн бодлогоо төдийлөн оновчтой болгож чадсангүй, дэд бүтцийн асуудлыг шийдэж чадсангүй. Жилийн жилд л төсвийн хэмжээ нэмэгдээд байгаа боловч амьдрал дээр үр дүнтэй зүйл хийсэнгүй. Төсвийн хөрөнгө оруулалт үрэлгэн байлаа. Ийм байдал зөвхөн энэ УИХ-ын үед ч биш, өмнө ч бас ийм л байсан.

Нийтлэлч
П.Ариун
Эх сурвалж
Ардчилал сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.