“Үндэсний бүтээгдэхүүнээс Монгол брэнд рүү”
“Монголын эдийн засгийн форум 2013” чуулган Төрийн ордонд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Гурав дахь жилдээ зохиогдож байгаа форумыг нээж Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг “Энэ удаагийн форумын гол сэдэвээр “Монгол брэнд” –ыг онцоллоо.
Чуулга уулзалтанд төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулагчид хамтран эдийн засгийн хөгжил, цаашлаад анхаарах шаардалагтай санал санаачлага, Монгол брэндийг бий болгоход чиглэгдсэн асуудлыг хэлэлцэх юм.
Сүүлийн жилүүдэд ноолуурын салбар дэлхийд ямар нэгэн хэмжээгээр танигдаж байгаа ч брэнд гэдгээр биш. Гэтэл оёдол, арьс ширэн үйлдвэрлэл гээд брэнд болох боломж байсаар. Үндэсний брэндийг бий болгох индексийн үзүүлэлтийг Их Британы эрдэмтэд гаргасан байдаг. Үзүүлэлтэнд аялал жуучлал, хүн ам, соёл болон соёлын өв, шилжилт хөдөлгөөн, экспорт, хөрөнгө оруулалт гэсэн салбарууд багтсан.
Манай улсын нийт экспортын 89 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг.
Харин манай улс энэ үзүүлэлтээр дэлхийд нилээн доогуур жагсаж байгаа нь манай улсын нийт экспортын 89 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэгт байгаа. Үүнээс нүүрс 43 хувь, зэс 19 хувь үлдсэн нь бусад төрлийн ашигт малтмал багтдаг. Аж үйлдвэрийн 30 хувьд гэхэд л боловсруулалт хийгдээгүй түүхий эд экспортолсоор байгаа. Тиймээс үндэсний бүтээгдэхүүнээс өвөрмөц онцлог, хэв шинжийг илтгэсэн “Монгол брэнд”-ийг хамтын хүчээр бий болгох нь энэхүү форумын гол зорилго хэмээн ерөнхий сайд нээлтийн үгэндээ онцоллоо.