“Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулахыг дэмжив
УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, холбогдох байнгын хорооны горимын саналаар анхны хэлэлцүүлгээр нь батлахыг гишүүд дэмжсэн юм. Тогтоолыг баталсан өдрөөс нь дагаж мөрдөнө.
Өнөөдөр улс орны эдийн засаг, цаашдын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах энэ салбар бол яах аргагүй уул уурхайн эрдэс баялагийн салбар байгаа. Гэхдээ энэ уул уурхай эрдэс баялагийн салбараа бид бүхэлд нь төрийн бодлого төлөвлөлтэй цогцоор нь авч үзэх, нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүн ам зүйн нутагшилт, дэд бүтцийнх нь асуудлыг цогцоор нь авч үзэх.
Үүний тулд УИХ-аас өмнө батлан гаргасан хууль тогтоомж шийдвэрүүдийн хэрэгжилт, өнөөдөр ямар бэрхшээл тулгарч байгааг, юу нь болж бүтэж байгаа энэ талаар нэгдсэн нэг дүн судалгаа хийж, дүгнэж үзэх зайлшгүй шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа. Түүнээс гадна ашигт малтмалын шинэчилсэн найруулга, төслийг хэлэлцүүлэхээр байгаа энэ үед УИХ хуульд заасан, хуулийн хүрээнд бүтцийн байгууллага түр хороог байгуулж ажиллах залшгүй шаардлага байгаа юм.