“Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн барилаа
2012.10.12

“Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн барилаа

Өнөөдөр /2012.10.12/ УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, З.Баянсэлэнгэ, Д.Батцогт, С.Ганбаатар нар “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.  

Манай орны хөгжилд уул уурхайн салбар томоохон үүрэг гүйцэтгэж ашигт малтмалын олборлолт олон сая тонноор жилээс жилд хурдацтай нэмэгдсэн ч боловсруулахгүй, түүхий эд хэлбэрээр гаргаж байгаагаас улсад орох орлого нь их биш байгаа юм.

Зэс цэвэршүүлэх, нефть боловсруулах, кокс химийн үйлдвэр барих зэрэг олон асуудлыг төлөвлөж байгаа ч бодит ажил болохгүй байна хэмээн үзснээр уг төслийг боловсруулжээ.

Нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, төрийн зохицуулалтгүйг ашиглан уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгч гадаад, дотоодын компаниуд Монгол Улсын хил рүү дураараа зам гаргаж, газар шороог хүнд даацын машинаар талхалж, байгаль орчинг сүэтгэж, нөхөн сэргээх ажил холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардлагын хэмжээнд хийгдэхгүй байна. Цаашид уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчид, иргэд, малчид, төрийн бус байгууллага болон төр засгийн хоорондын уялдаа, харилцан ойлголцол, зөвшилцөлийн механизм бий болгох шаардлагатай байгааг төсөл санаачлагчид УИХ-ын даргад онццолж байлаа.

Тиймээс УИХ-ын нэр бүхий 26 гишүүн уул уурхайн хөгжлийн бодлого тодорхойлох, нэгдсэн төлөвлөлт боловсруулах талаар УИХ-аас баталсан хууль, тогтоомжийн хэрэгжилтийг судалж, дүгнэлт гаргаж УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганд танилцуулах үүрэг бүхий “Уул уурхайн хөгжил” түр хороог байгуулахаар ийнхүү тогтоолын төслийг санаачилжээ.

УИХ-ын тогтоолын төсөлд:

1.  Б.Бат-Эрдэнэ

2. О.Баасанхүү

3. Д.Бат-Эрдэнэ

4. Ж.Батзандан

5. Ж.Батсуурь

6. Д.Батцогт

7. Н.Батцэрэг

8. З.Баянсэлэнгэ

9. Г.Баярсайхан

10. Б.Болор

11. Х.Болорчулуун

12. С.Бямбацогт

13. С.Ганбаатар

14. Ц.Даваасүрэн

15. Ц.Дашдорж

16. Б.Наранхүү

17. С.Одонтуяа

18. Д.Оюунхорол

19. М.Сономпил

20. А.Тлейхан

21. Д.тэрбишдагва

22. Ч.Улаан

23. Г.Уянга

24. Л.Цог

25. Ц.Цолмон

26. Р.Бурмаа нарын гишүүд нэгджээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.