“Хятад-Монголын найрамдлын тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжүүлэх төслийн нээлт боллоо
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Хятадын Энхтайвныг Хөгжүүлэх Сантай хамтран Хятад-Монголын найрамдлын тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд мэргэжилтэй ажилчин бэлтгэх сургалтыг хамтран зохион байгуулж байгаа юм.
Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд талх нарийн боов, эсгий эсгий бүтээгдэхүүн боловсруулах, барилга, засварын гэсэн 3 чиглэлээр энэ ондоо багтааж 100 хүн сургалтанд хамруулж байгаа бөгөөд хөдөө орон нутгаас түлхүү оролцуулах бодлогыг үндэсний танхимаас баримтлан салбар танхимуудаар дамжуулан нийт 16 аймгийн оролцогчдыг бүртгээд байна.
Мөн Хөдөлмөрийн яамны жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газрын дарга Б.Бат-Амгалан, Мэргэжлийн боловсрол, сургалт бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Тунгалаг, Монголын Мянганы сорилтын сангийн мэргэжлийн боловсролын сургалтын төслийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Нарантуяа нар оролцож үзэл бодлоо солилцлоо.
Нээлтийн үеэр төслийн сургалт явуулж буй барилгын салбарт мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг “Хайрхан сургалтын төв”, Эсгий эсгий эдлэлийн “Ноосон эдлэлийн гар урлал дэмжих төв ТТБ”-ын сургалтын төвд хөдөө орон нутгаас ирж суралцаж буй суралцагчдын бүтээлүүдийг танилцуулж тэдний сэтгэгдлийг сонслоо.