Солонгос улс руу дахин явах иргэд цөөн байна
БНСУ-руу дахин явахаар бүртгүүлж байгаа иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Гадаадад ажиллах хүч илгээх асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Ё.Отгонсүрэнгээс тодрууллаа.
-БНСУ-руу дахин явах хүсэлттэй иргэдэд тавигдах шаардлагын талаар тодруулахгүй юу?
-Бүртгэл дөрвөн өдөр үргэлжилж байна. Солонгос улс руу дахин явах иргэд 1972 оны наймдугаар сарын 15-наас 1994 оны наймдугаар сарын 14-ний өдрийн хооронд төрсөн байх.
Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх. Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй. Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй. БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу аваагүй байх юм. Мөн эрүүл мэндийн хувьд өвчингүй байх /Элэгний В, С вирус, Сүрьеэ, БЗХӨ шинжилгээ өгсвн байх ёстой. БНСУ-д ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцаж энэ онд ирсэн иргэдийг бүртгэж байгаа юм. Тусгай шалгалтыг компьютерт суурилсан тестийн аргаар авах болсон.
-Шалгалтын хураамж хэдэн төгрөг вэ?
-Шалгалтын хураамж гэж 24 ам.доллар авч байгаа. Хадгаламж банкинд тушаасан байх хэрэгтэй. Ирэх сараас БНСУ-руу явах иргэдийн нэгдсэн бүртгэлийг орон даяар эхлүүлнэ гэв.