Я.Санжмятав сайд салбарынхаа ажилтай танилцлаа
Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав
2012.08.24

Я.Санжмятав сайд салбарынхаа ажилтай танилцлаа

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав  өнөөдөр Хөдөлмөрийн төв бирж болон Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр “Давхардал чирэгдлийг арилгах, хээл хахуулийг зогсоохын тулд зарим орон тоог цөөлнө. Яаманд сууж байгаа нэг хүн 40-50 хүнийг ажилтай болгож байвал  тэр хүнийг хоёр болгоно. Харин тэр хүн яаман дээр суугаад зүгээр бичиг цаас дамжуулаад суугаад байвал тэр хүний цалинг ахиад арван хүнд зарцуулна. Хатуудаа хатуу зөөлөндөө зөөлөн хандана” хэмээн ярьсан юм.  Дашрамд сануулахад, Жижиг дунд үйлдвэрийн газар, Хөдөлмөрийн яамтай нэгдэж байгаа. Иймд нэлээд олон хүн ажилгүй болох нь гэсэн айдас байгаа юм.