2013.01.09

Хорих ангиудад хүний эрх хангагдахгүй байна гэж дүгнэв

Монгол Улсын хэмжээнд байдаг 25 хорих ангид 6800 хүн ял эдэлж байна. 2.7 сая хүн амтай манай орны хувьд өндөр тоо. Зөвхөн эмэгтэйчүүдийн хорих ангид л гэхэд 392 хүн ял эдэлж байгаа бөгөөд тэдний нэг нь насанд хурээгүй, 50 нь чанга дэглэмд хоригдож байна. Түунчлэн арван эх 0-1 насны хүухэдтэйгээ ял эдэлж буй аж. Харамсалтай нь манай улсад орчин үеийн стандартад нийцсэн, хүний амьдрах орчныг хангасан хорих анги ердөө хоёрхон байгаа тул ялтнууд эрүүл амьдрах наад захын эрхээ эдэлж чаддаггүй байна.

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын хэлтсийн прокурор Т.Мөнхбаяр, Хууль зүйн яамны Дотоодын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, Хуний эрхийн дэд хорооны гишүүн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Лу.Болд, З.Баянсэлэнгэ нар өчигдөр Эмэгтэйчуүдийн хорих 407, Хүүхдийн хорих 411, Нэгдсэн хорих 401 болон шинээр барьсан хорих 439 дүгээр ангиар орж, ажил байдалтай нь танилцаж, хүний эрх хэрхэн хангагдаж байгаагүзэв.

Эмэгтэйчүүдийн хорих байр

Эмэгтэйчүудийн хорих ангийн хувьд нярай хүүхэдтэй 10 эхийн амьдрах орчин муу, өвчний улмаас 70 хувийн групп тогтоолгосон эмэгтэй ял эдлэн сууж байгаа асуудал Хүний эрхийн дэд хорооныхны анхаарлыг татлаа. Хүнд өвчтэй болон жирэмсэн ялтнууд, тэр тусмаа анх удаа ялтан болж байгаа хүмүүсийг хуулийн хүрээнд ялаас хөнгөлөх боломжтой байдаг аж. Түүнчлэн хоригдлуудын хийсэн хэргийн ангилал болон хүмүүжсэн байдлаар нь ангилан байршуулах журамтай юм байна.

Хүүхдийн хорих ангид 15-19 насны 39 хүүхэд хүмүүжиж байгаагийн долоо нь чанга дэглэмтэй ангид харьяалагдаж, байгаа гэнэ. Тэдэнд хорих ангийн дэргэдэх Хан-Уул дүүргийн 110 дугаар дунд сургуульд суурь боловсрол эзэмшүүлэхийн зэрэгцээ гадаад, дотоодын байгууллагын дэмжлэгтэйгээр хөгжим, бүжиг, нарийн боовчны сургалтад хамруулах болжээ. Тэнд зөвхөн есдүгээр ангийн боловсрол олгодог тул цаашид арав, арваннэгдугээр ангид суралцаж, ерөнхий боловсролын гэрчилгээ авах боломжийг нь хангах зорилогоор тус ангийн удирдлагууд Боловсрол, шинжлэх ухааны яам болон нийслэлийн Боловсролын газарт хүсэлт гаргаад байгаа гэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр 401 дүгээр хорих ангийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж буй. Хорих ангиудын байдалтай танилцсан Хүний эрхийн  дэд хорооныхон түүнтэи уулзахаар орж, сэтгуүлчдийг нэг цаг гаруй хүлээлгэсний эцэст тус эмнэлгийн ерөнхий эмчийн хамт ирж, мэдээлэл хийсэн. Н.Энхбаяр өөрийн хүсэлтээр эмчилгээ хийлгэхгүй байгаа учраас биеийн байдал нь дээрдээгүй, даралт нь хэлбэлзсээр байгаа аж. Түүнтэй уулзсан гишүүн О.Баасанхүү "Хорих газар орсноор нэг зүйлийг маш сайн ойлголоо. Монгол шоронжсон улс болсон юм байна. Гэм буруутайг нь тогтоогоогүй хүн бүрийг заавал ингэж хэргийг нь тогтоох нэрээр шоронд хийх ямар хэрэг байна вэ. Тиймээс  та нар хүмүүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулахыг л хичээ" гэж Н.Энхбаяр дарга хэллээ. Эд эс нь үхжиж байгаа тул нөхөн сэргээх эмчилгээ яаралтай хийх шаардлагатай. Биеийн байдал нь сайнгүй байна" хэмээн ярив.

Хорих өрөө

Хүний эрхийн дэд хорооныхны  энэ өдрийн ажлын гол зорилго нь хорих ангиудад хүний эрх хэр зэрэг хангагдаж байгаатай танилцах байсан. Тэгвэл гишүүд хангалтгүй гэсэн дүгнэлт хийв. Тухайлбал, 401 дүгээр хорих ангийн Нэгдсэн эмнэлэгт 2011 онд 11, 2010 онд 10 хүн нас баржээ. Цаазаар авахуулах ял авснаас бусад тохиолдолд хүний амь нас хохироохыг хуулиар хориглосон. Гэвч эмнэлэгтээ хүмүүс үхүүлж байгаа нь хүний эрх зөрчсөн хэрэг хэмээн гишүүд үзсэн. Түүнчлэн ялтай л бол нийгмийн өмнө хэн ч биш гэсэн сэтгэлгээ, тогтолцоо оршсоор байгааг халах шаардлагатай бөгөөд төрийн байгууллагууд хуульдаа бутээлч ханддаггүй, хүмүүнлэг энэрэнгүй байж чадахгүй байгааг О.Баасанхүү гишүүн шүүмжлэв. Тиймээс Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаа, статусыг Байнгын хорооны хэмжээнд хүргэх ёстой гэдэг дээр гишүүд санал нэгтэй байсан. Тэд энэ өдрийн ажлаа өнөөдөр болох Байнгын хорооны хуралдаанд танилцуулж, хэлэлцэнэ.