Ардчилсан намын мөрийн хөтөлбөр биелэх боломжтой болсон гэв
УИХ дахь Ардчилсан намын бүлэг
2012.12.04

Ардчилсан намын мөрийн хөтөлбөр биелэх боломжтой болсон гэв

 УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдлаа. Хурлаар бонд болон орон нутгийн сонгуулийн дүн, ардчиллын баярын өдрүүдийг хэрхэн тэмдэглэх тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Бондын асуудлаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр мэдээлэл хийжээ.

Бондыг дэлхийн зах зээл дээр гаргасан нь монгол улсын нэр хүндийг өсгөсөн, гадаадын хөрөнгө оруулалтыг татсан чухал алхам болжээ.

АН-ын бүлэг бондынхоо зөвхөн зарцуулалтад анхаарах биш, бусад дотоодын хөрөнгө оруулалтаа дэмжихэд гол хөшүүрэг болгож ашиглах ёстой гэдэг дээр санал нэгдсэн байна. Ингэснээр тус намын мөрийн хөтөлбөрийн чухал амлалт биелэх боломж бүрдэх ажээ .

Урьд нь ялж үзээгүй аймгуудад ч гэсэн ялалт байгуулсан нь  том амжилт

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн бас нэг асуудал нь орон нутгийн сонгууль байв. Урьд нь ялж үзээгүй аймгуудад ч гэсэн ялалт байгуулсан нь  том амжилт болж байлаа хэмээн АН-ын бүлгийн ахлагчийн орлогч С.Одонтуяа хэлсэн юм.

Энэ бүгдээс үзэхэд Ардчилсан нам сонгуульд маш сэтгэл хангалуун байгаа нь ойлгомжтой байна. Гэхдээ энэ эрч хүчээ төлөвлөсөн, амласан ажилдаа зарцуулах хэрэгтэйг сануулах нь зүйтэй байх.