2012.09.21

Ардын намын архагшисэн алдаа гажуудлууд

Энэ оны УИХ-ын болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар МАН ялагдал хүлээлээ. Үүнээс хойш чилийсэн хоёр сарын хугацаа өнгөрсөн боловч энэ нам нойрноосоо бүрэн сэрээгүй байх шиг. Улаанбаатарын дүүргүүд болон зарим аймгийн сумын намын байгууллагууд, гишүүдийн байр байдлыг хөндлөнгөөс харахад удахгүй болох орон нутгийн сонгуулиар ч ялагдал хүлээх магадлал өндөрсөж байна. МАН-ын ялагдал бол санамсаргүй зүйл биш. Намын удирдлагын дур зоргын үйл ажиллагаанаас үүдэлтэй олон зүйлийн алдаа гажуудал МАН-д хуримтлагдаж, энэ нь он цаг улирахын хэрээр улам гүнзгийрч архагшжээ.

Үүнээс болж энэ нам улам бүр сул дорой, хөшүүн царцанги байгууллага болон хувирч байна. Улс төрийн түүх судалдаг миний бодлоор бол Ардын намын архагшсан алдаа гажуудал гэдэгт олон зүйл тоочиж болох авч дараах хэдэн зүйлээр хязгаарлая. МАН мөрийн хөтөлбөр зэрэг баримт бичгүүдийг боловс руулахдаа гарамгай. Үүнд УИХ-ын сонгуулийн хө- төл бөр ч хамаарагдана. Энэ бол тэдгээрийг боловсруулах ажилд нэртэй олон эрдэмтэд, судлаачид, туршлагатай улс төрчид, намын ажилтнуудыг өргөн оролцуулдагийн ач юм. Гэвч ийм хүмүүстээ нэг удаа хэрэглээд хаядаг цаас шиг ханддаг энэ нам тухайн баримт бичгүүдээ шүүгээндээ хийгээд мартчихдаг, гишүүд, олон түмэнд сурталчилдаггүй болоод нэлээд удаж байна. Үүнээс болж намаас дэвшүүлж буй зорилт, үзэл баримтлалын гол агуулга, үзэл санаа, үг өгүүлбэр бүрийнх нь утга санааг хүмүүст тайлбарлан сурталчлах нь байтугай намын гишүүд өөрсдөө учрыг нь олохгүй байх явдал түгээмэл үзэгдэл болжээ.

Хүний нөөцийн талаар энэ намын баримталж буй бодлого, зарчим ихээхэн тодорхой, ардчилсан шинжтэй боловч түүнийг хэрэгжүүлэх үйл явцад ихээхэн гажуудал гарчээ. Боловсон хүчний талаар баримтлах бодлого гэ дэг баримт бичгийг намаас тусгайлан батлан гаргасан тэр өдрөөс эхлээд л уг баримт бичгийн заалтаас зуун наян хэм эргэсэн үйл ажиллагааг намын удирдлагын зүгээс хэрэгж үүлж эхэлсэн байна. Дотоод ард чилал, бүтээлч санаачилга, шударга өрсөлдөөний зарчмыг тууштай баримтлана гэдэг нь хоосон үг болсон юм. Энэ гажуудлыг арилгах, засах талаар өнгөрсөн хугацаанд ямар ч ажил хийсэнгүй. Үнэн үг хэлдэг, асуудалд шударга ханддаг гишүүдээ ад үздэг, тэднийг намын ямарваа ажилд аль болохоор оруулахгүй байхыг эрмэлздэг болжээ. Аль нэг хүнийг албан тушаалд томилж ажиллуулах явдлыг цэргийн бага даргын хэмжээнээс үл хэтрэх боловсрол чадавхи бүхий Ерөнхий нарийн бичгийн дарга нь гартаа төвлөрүүлж асуудлыг өөрийн санааны зоргоор шийд вэрлэх болжээ. Гишүүд, дэмжигчидтэйгээ нүүр тулан уулзахдаа туслана, дэмжинэ гэж амла даг авч түүнийгээ хэрэгжүүлэлгүй ор тас мартаж орхидог, харин ч нөгөө хүнээ тохуур хаж даапаалсан байдалтай шал эсрэг шийдвэр гаргадаг явдал ердийн үзэгдэл болж хувирчээ. Нам доторх ахмад, дунд, залуу үеийнхний зохистой харьцаа алдагдаж, гомдож гутарсан “хөгшчүүлийн” бүхэл бүтэн арми буй болж, дундаж насныхан улам бүр түрэгдэн шахагдаж, асуудлыг эв зүйгээр, мэдлэг чадвараар бус харин гол төлөв хүчиндэж шийдвэрлэдэг залуучуудын хувийн жин ихээхэн нэмэгджээ. Тэдгээр залуучуудыг “Хүрэлсүхийн пацаанууд” гэж нэрлэдэг юм байна.

Төрийн байгууллагад ажиллагсдын насны дээд хязгаарыг хуульчлан тогтоосон нь зүй ёсны хэрэг. Харин гишүүд, дэмжигчдээ нас, хүйс, хөрөнгө чинээгээр нь ялгаварлаж үл болох байгууллага бол улс төрийн болон олон ний тийн байгуул лагууд юм. Гэтэл энэ зарчмыг МАН ерөөс ба римтлахаа больсон байна. Үүнээс болж намын гишүү дийн сонгох, сон гогдох эрх алдагдаж намын бүх шатны байгууллагын удирд лагад хөрөнгө чинээтэй хүмүүс, янз бүрийн бүлэглэлийн төлөө лөгчид давуу эрх эдлэх болсон байна. Олон түмний хамгийн өргөн давхаргад түшиглэдэг байсан энэ нам одоо олон түмнээс тасран салжээ. Намын бодлого, үйл ажиллагаа, түүний ололттой болон дутагдалтай талыг олон түмэнд, сонгогчдод илэн далангүй ярьж танилцуулах, тулгамдсан зорил тыг хэрэгжүүлэхэд хүмүүсийн анхаарлыг хандуулах, хүмүүсийн ажил төрөл, амьдрал ахуйн түвэгтэй асуудлыг шийдвэрлэхэд нь ажил хэрэгч дэмжлэг тусламж үзүүлэх ажил орхигджээ. Засгийн эрх барьж байх үедээ дээрх асуудлуудад онцгой анхаарал тавих ёстой байсан боловч тэрхүү үүргээ МАН ер биелүүлсэнгүй.

Олон түмэнтэй холбоогоо бэхжүүлэхийн оронд мэргэжлийн улс төрчдөөс бүрдсэн, гишүүнчлэлгүй нам байгуулах тухай эцэс төгсгөлгүй хийсвэр яриа хөврүүлж, намын байгууллагын өрөөний “цонхноос” амьдралыг сайхнаар харж сэтгэлээ тайт гаруулсаар иржээ. Жирийн хүмүүсийн амьдрал ахуйг сайн мэддэг, бичиг цаас ха рах гүйгээр олон түмний өм нө гал цогтой үг хэлж чаддаг удирдагч энэ намд алга. Гишүүдтэйгээ, жирийн хү мүүстэй байнга уулзаж санал солилцдог намын ганц ч сонгуультан байхгүй. Хүмүүсийн гүнд орж ажиллах талаар шинэ сонгогдсон хотын намын хорооны дарга, тэргүүлэгчид А үсэг ч байхгүй бололтой. Албаныхаа өрөөнөөс толгойгоо ч цухуйлгахгүй байгаа гэнэ. Саяхан Хэнтий аймагт явж байх үедээ туг хиураа машиныхаа оройд мандуулсан Ардчилсан намын хэсэг залуустай уулзаж ярилцсан юм. “Бид сонгуулийн сурталчилгаа хийгээгүй. Малчин гишүүдийнхээ гэр орноор явж ажилд нь тусалж явна. Ер нь орон нутгийн сонгуульд бид ялна аа, малчин түмэн маань биднийг дэмжиж байгаа” хэмээн тэд ам бардам ярьж байна. Ардчилсан намынхны ийм хэд хэдэн машинтай дайралдлаа.

Харин МАН-ын туг намируулсан ганц ч машин үзэгдсэнгүй. Төрийн албыг хаахдаа хуулийг чандлан сахиж, ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх гэсэн гайхамшигтай сайхан үг өгүүлбэр бүхий зорилтыг дэвшүүлэн тавьсан улс төрийн намын нэг нь МАН. Харамсалтай нь хэлсэн үгэндээ эзэн болсонгүй. Монголын нийгэмд буй болсон авилга, хээл хахуулийг таслан зогсоох боломж 2000 оноос хойш энэ намд байсан авч Ардчилсан намтай нийлээд ч үүнийг хийж чадсангүй. Хийе гэж ч бодоогүй бололтой. Харин ч өөгшүүлэн дэвэргэсэн мэт. Олигархи хэмээгчдийн дотор МАН-ын харъяалалтай хүмүүс чамгүй хувийг эзлэнэ хэмээн олон түмэн ил тод ярих болсоор удлаа. Төрийн өмч хөрөнгийг, татвар төлөгчдийн мөнгийг янз бүрийн аргаар түмэн ол ны нүдний өмнө идэж завших явдал МАН, АН хамтарч засаг барьсан жилүүдэд бүр ч гаарчээ. Адилхан идэж уусан байж ганц Н.Энхбаярыг яллаад яахав дээ гэж түмэн олноороо ярих болж. Нийгмийн сэтгэл зүй ийм уналтын байдалд орсон байна. Үүнд МАН-ын удирдлага том хувь нэмэр оруулжээ.

Төрийн байгууллагууд жирийн ард иргэдэд бус харин эрх мэдэлтэй албан тушаалтанд, янз бүрийн бүлэглэлүүдэд, хөрөнгө мөнгөтэй хүмүүст үйлчилдэг байгууллага болж хувирлаа. Яам, агентлаг, газруудад шургалсан “Хүрэлсүхийн пацаанууд”, МАН-ын бүлэглэлүүдийн гар хөл бологчид бол ажил сайжруулагчид бус харин ажил унагагчид, ард түмнээ бус амин хувиа бодогчид, газрын улангассан наймаачид, хөрөнгө мөнгө завшигчид болохоо харууллаа. Улс орон, газар шороогоо хэнд ч болов худалдахад бэлэн төрийн дунд шатны түшмэдийн бүхэл бүтэн давхраа бүрэлдэн тогтлоо. Эх орноо гэсэн чин сэтгэлтэй, ард түмнийхээ төлөө бүхий л амьдрал, ажил үйлсээ зориулсан ахмад, дунд үеийн ажилтнуудыг төрийн байгууллагаас шахан зайлуулах хорт үйлийг чухамхүү МАН-ын удирдлагын зүгээс санаатайгаар хэрэгжүүллээ. Энэ бүхнээс болж Монголын төр сулран тамирдаж байна.

МАН үйл ажиллагаагаа шинжлэх ухаанд бус харин хэдхэн дарга нарын санаа бодол, заавар чиглэлд тулгуурлан явуулдаг болсоор удаж байна. Яаж зүгээр байхав гэх байдлаар зарим үед эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохиож байсан боловч тэдгээр нь их төлөв баяр ёслолын байдалтай болдог учраас түүний үр дүнг ажил хэрэгтээ ашигласан нь ховор аж. МАН өөртөө “Прогноз” Академи хэмээх айхтар нэртэй эрдэм судлалын байгууллагатай авч түүнийгээ бэхжүүлэх талаар намын удирдлагын зүгээс олигтой анхаарал тавиагүйгээс тус байгууллагын үйл ажилллагаа сулран суларсаар одоо байгаа эсэх нь ч мэдэгдэхгүй болжээ. Олон нийтийн санаа бодлын тухай, МАН-ын рейтинг байнга өсч байгаа тухай зэрэг сэдвээр дарга нарынхаа сэтгэлд тааруулсан социологийн судалгаа гэдгээ ч сүүлийн үед хийхээ больжээ. Намынхаа түүхэн замналыг харуулсан олон дэвтэр бүтээл хэвлэн гаргасан авч тэдгээрийн ихэнхийг субботникийн аргаар туурвисан болохоор хэн хүнд тоогдох зүйл болж чадсангүй.

Нам, улс орны амьдралд гарч байгаа үзэгдэл, үйл явцад дүн шинжилгээ хийсэн зөвлөмж мэдээллээр намын удирдах байгууллагуудыг хангах ажил орхигджээ. Шинжлэх ухааныг таягдан хаясаныхаа горыг энэ нам одоо амсаж байгаа бололтой. МАН-ын өмнө тулгарч байгаа хүнд бэрх, түвэгтэй зорилттой холбогдон “Прогнозын” гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх талаар намын удирдлагын зүгээс цаг тухайд нь анхаарал тавьсангүй, нэн чухал энэхүү ажлыг зөнд нь орхисны горыг одоо амсацгааж байх шиг байна. Намын дүрэмд заасан үүргээ хэрэгжүүлэхэд чиглэгд сэн намын хяналтын байгууллагын үүсгэл санаачилгыг намын удирдлагын зүгээс дэмждэггүй учир бие даасан идэвхтэй үйл ажиллагаа явуулахын оронд намын удирдлагын амыг харах, үйл ажлаа тэдний таашаалд нийцүүлэхийг эрмэлзэх болсон байна. Намын амьдралд гарч байгаа аливаа гажуудал, намын нэрийн өмнөөс төрийн бай гуул лагад сонгогдож томилогдсон хүмүүсийн ажлын алдаа дутагдалд мэдрэмжтэй хандаж, тухай бүрд нь засч залруулахад чиглэгдсэн арга хэмжээг тууштай авч байх, намын дүрэм зөрчсөн гишүүдэд зохих шийтгэл хангалттай эдлүүлж ирсэн гэж үзэх үндэслэл алга байна.

МАН-ын дарга нар, УИХ-ын гишүүд, сайд дарга нар эрх дархаа бүрэн эдэлдэг атлаа үүрэг хариуцлага хүлээдэггүй бусармаг үйлдэл архагшсан гэж МАН-ын гишүүд, олон түмэн байнга ярьдаг нь үүний нотолгоо болно. МАН-д олон жилээр архагшсан дээр дурьдсан болон бусад олон алдаа гажуудалдаа намын удирдах байгууллагууд шударга дүгнэлт хийсэнгүй. Ийм дүгнэлт хийж ч чадахгүй нь Намын бага хурал, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээс тодорхой байна. МАН-ын нэрийн өмнөөс УИХ-д сонгогдсон гишүүд өөрсдөө ерөөс хууль зөрчиж байгаагүй “цэвэр” амьтад мэтээр маяглан, УИХ-ын үйл ажил лагаанд саад учруулж намын бүлэг байгуулах эрхг үй болтлоо самуурцгаав. Улс төрийн бодлогыг урлаг гэж үзэж сураагүй, сөрөг хүчээ ухааны тэнхээгээр давж гарах чадваргүй гэдгээ тэд тод харууллаа. Намыг бүрэн төлөөлөх эрх тэдэнд байхгүй боловч МАН бол ганцаараа бүхнийг эзэгнэж байхыг санаар хагч биеэ ихэд тоосон нам гэдэг ойлголтыг нийгэмд улам гүнзгийрүүлж, намдаа асар их хохирол учрууллаа. Энэ намд ардчилсан нэгдлийн зарчим үйлчлэхээ болиод их уджээ.

Бүлгэрхэх, явцуурах, албан тушаалын хэнээрхэлд автах явдал УИХ-аас эхлээд баг хороо хүртэл төр засгийн бүх шатанд, Удирдах зөвлөлөөс эхлээд на мын үүр хүртэлх намын бүх шатны байгууллагад архагшин гүнзгийрчээ. Энэ үйл явц одоо ялзралынхаа шатанд оросн байна. МАН-ын нэрээр төрийн албанд сонгогдож томилогдсон хүмүүс өндөр албан тушаалаа ашиглан хөрөнгө зоорио нэмэгдүүлж, хувийн болон үр хүүхэд, төрөл төрөгсдийн хөө амьдрал ахуйн асуудлыг шийдвэрлэчихдэг болохоор нам сонгуульд ялагдах нь тэдэнд ямар ч хамаагүй хэрэг болдог байна. Нам сонгуульд ялагдсан нь МАН-ын харьяалалтай одоогийн УИХ-ын гишүүдэд ямар ч хүртээлгүй ажээ. МАН-ын удирдлагад болон намын нэрээр төр засгийн байгууллагад удирдах алба хашиж байсан хүмүүс гадаадад дүрвэн гарцгаалаа. Тэд дөрвөн жилийн дараа буцаж ирэхдээ хуучин албаа хашна хэмээн зүтгэнэ. Тэгэхээр нам сонгуульд ялагдсаны хамаг хохирлыг, түүнээс үүсэх бүхий л хүндрэл бэрхшээлийг намын жирийн гишүүд л үүрч хоцордог ажээ. Алдааг засч болно, гажуудлыг арилгаж болно. Үүнийг тухайн цаг хугацаанд нь хийж чаддаг нам л амьдрах чадвартай байдаг.

МАН-ын удирдлага дүлий дүмбэ суусаар алдаа гажуудлаа архагшуулан гүнзгийрүүлж, намаа мөхлийн ирмэгт тулгажээ. МАНын гулсан орсон өнөөгийн нөхцөл байдал нь 1996-2000 оны үеийнхтэй харьцуулшгүй тэс өөр юм. Энэ жилийн орон нутгийн сонгуульд ялагдал хүлээвэл энэ нам бүрм өсөн нуран унаж, түүхийн тавцангаас арчигдана. Яагаад гэвэл МАН бол итгэл үнэмшил, зүрх сэтгэлээрээ нэгдсэн хүмүүсийн нам биш харин албан тушаал ахих гишгүүр шат, мөнгө хөрөнгөтэй болох гэсэн хүмүүсийн бөөгнөрөл болсон байна. Олон түмний дунд навс унасан МАН-ын нэр хүндийг сэргээнэ гэдэг өнөөдөр тун хүнд хүчир зорилт болж байгаа нь тодорхой. МАН-ын доторх элдэв бүлэглэлүүдийн явцуу ашиг сонирхлыг тас цохих, эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө гэсэн туйлын зорилгод намын гишүүд, дэмжигчдийг нэг цул болгон нэгтгэх, шударга ёс, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёсыг жинхэнэ ёсоор чандлан сахидаг, олон түмнийг араасаа дагуулах чадвартай нам болгон хувиргах зорилтыг хэрэгжүүлэх амаргүй үүрэг МАН-ын шинэ дарга Ө.Энхт үвшинд түүхээр оногджээ.

 

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.