Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга асан Ц.Ням-Осор, ШУТИС-ын жижиг дунд бизнесийг дэмжих сургалт судалгааны инкватир төвийн захирал Б.Батбаяр нар оролцов
2012.11.27

Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн тухай хэлэлцүүлэг

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн Газраас хүн бүрийг ажил хөдөлмөртэй, орлогын тогтвортой эх үүсвэртэй байлгах зорилтын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй, шинэлэг бодлогыг авч хэрэгжүүлж байна.

Мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, ажил олгогчдод аж ахуйгаа эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, зээлийн хөнгөлөлттэй эх үүсвэрээр хангахад улсын төсвөөс багагүй хөрөнгийн дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн байна.

2011 онд Мэргэжлийн хяналтын байгууллагаас орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвүүд, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2009-2010 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж, нэгдсэн дүгнэлт гаргаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажилласан юм.