2012.05.25
Жижиг, дунд үйлдвэрлэлийн яармаг болно
"Жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2012" олон улсын үзэсгэлэн яармаг ирэх сарын 7-11-нд "Мишээл-Экспо" төвд болох гэж байна.
Энэхүү үзэсгэлэн яармаг Монгол Улсын Засгийн газраас өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээний нэг аж.
Улмаар өрхийг үйлдвэржүүлэх чиглэлээр арга хэмжээ авч, үзэсгэлэн яармагийг төрийн болон төрийн бус байгууллагууд зохион байгуулсаар байна.
"Жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2012" 12 дахь удаагийн үзэсгэлэн яармагт өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг хувь хүмүүс, аж ахуй, нэгжүүд, банк санхүүгийн болон олон улсын стандартад нийцсэн импортын барааг оруулж ирдэг компаниуд өргөнөөр оролцох аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.