2012.11.13

Дагуул хот байгуулах нь хөгжлийн гарц гэж үзжээ

Хотын удирдлагын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг НИТХ-ын нэгдсэн хуралдаанд та­­нилцуулж, батлуулах ёс­той ч хойшлогдсоор өнөөд­рийг хүрсэн.

Харин удаан хүлээл­гэс­ний эцэст боловсруулсан мөрийн хөтөлбөрийн төсөлд нийс­лэлийн хөгжлийг тодор­хойлох, шинэчлэлт, өөрч­лөл­тийг хийх олон чиглэлийн ажил тусгагджээ.

Тухайлбал, агаарын бо­хирдлыг бууруулах ажлын хүрээнд “Улаанбаатар хо­тын хөгжлийн ерөнхий тө­­­лөвлөгөөний дагуу цэ­цэр­­лэгт хүрээлэн, ногоон бай­гууламжууд, хий­мэл нуур, цөөрөм, усан орги­луу­руудыг байгуулах замаар агаарын чийгшилтийг нэмэгдүүлнэ”, “Гэр хороололд дахин тө­лөвлөлт хийж айл, өрхүү­дийг төвлөрсөн болон бие даасан эрчим хүчний эх үүсвэрт хэсэгчлэн холбох замаар агаарын бохирдлыг бууруулна”,

гэр хорооллын айл өрхүүдийг эрчим хүчний хэмнэлттэй зуух, боловсруулсан түлш болон утаа шүүгчээр хангана” зэ­рэг заалтууд орсон байна.

Түүнчлэн хотын хүн амын нягтралыг саар­маг­жуулах, хотыг хөг­жүү­лэх бодлогын хү­рээнд “Улаан­баатар хо­­тын дагуул хот, тосгон, суурьш­­лын бүсүүдийг хөг­жүү­лэх хөгжлийн ерөн­хий тө­лөвлөгөө болон хэсэг­чил­сэн ерөнхий төлөвлөгөөг бо­ловсруулж, инженерийн хангамжийн бие даасан эх үүсвэрээр хангагдсан, амины то­хилог орон сууцны хотхон, хороолол болгох чиг­­­лэлээр хөгжүүлнэ”, “Хо­­­­тын захиргааны цог­цол­борыг нүүлгэн шилжүүлэх бэлтгэлийг хангана” гэж үзжээ.

Мөрийн хөтөлбөрийн хэ­рэгжих хугацаа 2013-2016 он бөгөөд НИТХ-ын нэгдсэн хурлаар батлагдсан өдрөөс хэрэгжүүлж эхлэх аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.