2012.04.30

Орон сууцны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй танилцана уу

Орон сууцны тухай хуулийн төслийн үзэл баримтлал

Хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэл, шаардлага Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 2 дахь заалтад “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан байдаг. Монгол Улсын Их Хурлаас 2010 онд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай тогтоолыг баталсан бөгөөд уг хөтөлбөрийн зорилгыг хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх замаар хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган баталгаажуулахад оршино хэмээн тодорхойлсон.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.2-т “Хүн амын дотоодын шилжилт хөдөлгөөнийг бодлогоор зохицуулж, бүс болон бүсийн тулгуур төв, дагуул хотуудын төлөвлөлт, удирдлагыг сайжруулан, дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж, хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг багасгана” гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Монгол Улсын хүн амын тэн хагас нь оршин суудаг Улаанбаатар хотын иргэдийн талаас илүү хувь нь гэр хороололд оршин сууж байна. Гэр хорооллыг барилгажуулах ажлыг зөв зохион байгуулах нь Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй агаарын бохирдлын хэмжээг бууруулахад чухал юм. Орон сууцны үнийг бууруулах төрийн хамгийн оновчтой зохицуулалт бол орлого багатай иргэдэд зориулан орон сууцны хороолол барих тохиолдолд дэд бүтцийн асуудлыг улсын төсвийн хөрөнгө оруулалт хийж, гүйцэтгэх, орон сууцны хороолол барих газрыг төсөл сонгон шалгаруулах замаар үнэ төлбөргүй олгох явдал юм. Түүнчлэн, газар зохион байгуулалт, хот байгуулалт, төлөвлөлтийн нэгдсэн бодлого хэрэгжээгүйн улмаас дэд бүтцийн хангамж, нийгмийн үйлчилгээний хүртээмж, хот орчмын экологийн доройтол бий болж, хүн амын эрүүл мэндэд хохирол учруулах хэмжээнд хүрч байгаа нь уг хуулийн төслүүдийг боловсруулах зайлшгүй шаардлага болж байна.

Хуулийн төслөөр зохицуулах харилцаа, хамрах хүрээ, төслийн бүтэц

Эдгээр хуулийн төслүүдийн зорилго нь орлого багатай иргэдэд зориулсан орон сууцны хороолол барихад орон сууцны дэд бүтцийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, гүйцэтгэх, уг хорооллын газрыг төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгон хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангах, Улаанбаатар хотын утааг тодорхой хэмжээгээр бууруулахад чиглэсэн харилцааг зохицуулахад оршино.Орон сууцны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд орон сууцны хороололын инженерийн шугам, сүлжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, гүйцэтгэх тухай, 2 дугаар зүйлд хуулийн дагаж мөрдөх хугацааг тусгана.Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд төв, суурин газар баригдах 55м2-аас доош талбай бүхий орон сууцны хорооллын газрыг төсөл шалгаруулах зарчмаар үнэ төлбөргүй олгох болон төсөл шалгаруулах журмыг Засгийн газар тогтоох тухай, 2 дугаар зүйлд хуулийн дагаж мөрдөх хугацааг тусгана.

Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засгийн үр дагаварын талаар

Эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн дараахь үр дагавар үүснэ гэж үзэж байна:

  1. Хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх;
  2. Орлого багатай иргэд хямд үнэтэй орон сууц худалдан авах боломж бүрдэх;
  3. Хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангагдах;
  4. Улаанбаатар хотын гэр хорооллоос үүдэлтэй утаа тодорхой хэмжээгээр буурах.
  5. Орон сууцны үнэ буурах.

Дагалдан өөрчлөгдөх хууль, тогтоомжууд

Эдгээр хуулийн төслүүдийг боловсруулж, батлуулахтай холбогдон нэмэлт, өөрчлөлт орох хууль тогтоомж байхгүй болно.

ХУУЛЬ САНААЧЛАГЧОРОН СУУЦНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ, ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 2 дахь заалтад “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан байдаг. Монгол Улсын Их Хурлаас 2010 онд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай тогтоолыг баталсан бөгөөд уг хөтөлбөрийн зорилгыг хот төлөвлөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх замаар хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь ханган баталгаажуулахад оршино хэмээн тодорхойлсон.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.2-т “Хүн амын дотоодын шилжилт хөдөлгөөнийг бодлогоор зохицуулж, бүс болон бүсийн тулгуур төв, дагуул хотуудын төлөвлөлт, удирдлагыг сайжруулан, дэд бүтцийг эрчимтэй хөгжүүлж, хот, хөдөөгийн хөгжлийн түвшний ялгааг багасгана” гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Түүнчлэн, газар зохион байгуулалт, хот байгуулалт, төлөвлөлтийн нэгдсэн бодлого хэрэгжээгүйн улмаас дэд бүтцийн хангамж, нийгмийн үйлчилгээний хүртээмж, хот орчмын экологийн доройтол бий болж, хүн амын эрүүл мэндэд хохирол учруулах хэмжээнд хүрсэн.

Орон сууцны дэд бүтцийг төлөвлөлтийн дагуу шийдвэрлээгүй нь зах зээлд орон сууц өндөр үнээр борлуулагдах үндсэн шалтгаануудын нэг болж байна. Барилгын компаниуд орон сууц барих газраа өндөр үнээр худалдан авч байгаа бөгөөд уг газрыг худалдан авахад зарцуулсан зардал нь орон сууцны үнэ дээр нэмэгдэн орон сууцны үнийг хөөрөгдөж байгаа үндсэн шалтгаан болж байна. Мөн барилгын компаниуд орон сууцны барилгын инженерийн шугам, сүлжээг өөрсдийн хөрөнгөөр барьдаг бөгөөд уг шугам, сүлжээнд зарцуулсан хөрөнгөө орон сууцны үнэд нэмж борлуулдаг учир орон сууцны үнэ хэт өндөр байгаа бас нэг гол шалтгаан юм.

Иймд дээр дурдсан бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, иргэдийг хямд үнэтэй орон сууцаар хангах боломжийг бүрдүүлэх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Орон сууцны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсрууллаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.