Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн салбарын болон аймаг, нийслэлийн түвшний хэлэлцээр байгуулахаар болов
2012.11.12

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн салбарын болон аймаг, нийслэлийн түвшний хэлэлцээр байгуулахаар болов

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний хорооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг пүрэв гаригт Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Засгийн газрын гишүүдэд танилцуулсан. Тус хорооныхон уулзалтын үеэр Ерөнхий сайдад хандан, бүх шатанд хэлэцээрийн хэрэгжилтийг хангахад анхаарал хандуулаач гэсэн хүсэлтийг тавьсан билээ.

Зөвхөн салбар яамны хэмжээнд яригдаад өнгөрдөг, бусад яам, агентлаг, аймаг, нийслэл энэ хэлэлцээрийг төдийлөн анхаардаггүй гэдгийг хэлж байсан юм. Засгийн газрын хуралдаанаас уг хэлэлцээр байгуулагдсантай холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн салбарын болон аймаг, нийслэлийн түвшний хэлэлцээр байгуулах арга хэмжээ авч, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

Мөн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллаж, хэрэгжилтийг жил бүр Засгийн газарт танилцуулж байхыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт үүрэг болгожээ

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.