Эмнэлгийн ахмадууд жагсана
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн ахмадууд энэ бямба гаригт Сүхбаатарын талбайд жагсахаар шийджээ. Тэд эмнэлгийн зориулалттай барьсан барилгыг хуулийн байгууллагуудын оффис болгохыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэх юм.
Жагсаалд оролцогчид гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэхээр зэхжээ.
Энэ талаар тус эмнэлгийн эмч "Монголын 2.7 сая иргэнд үйлчлэх эмнэлгийн барилгыг хүн амын ердөө 10 хувьд үйлчилдэг прокурорын байгууллагад шилжүүлэхииг хүлээн зөвшөөрөхгүй.
Эрүүл энхийн төлөө тангараг өргөсөн хүнийхээ хувиар ард түмнийхээ төлөө тэмцэх болно" гэв. Түүнчлэн тэд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон яамны холбогдох албан тушаалтнуудыг шүүхэд өгсөн байна. Албан тушаалаа ашиглахаас эхлээд хэд хэдэн хууль зөрчсөн гэж үзжээ.