2012.10.01

Хоёр барилгыг улсын өмчид шилжүүлнэ

Нийслэлийн Удирдлагын зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаж, Улаанбаатар хотын хэмжээнд зөвшөөрөлгүй баригдаж буй барилгын ажлыг зогсоох, энэ салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийн мэдээллийг хэлэлцжээ. Тэдний дүгнэлтээр нийслэлд 545 орчим барилга баригдаж байгаагаас 80 орчим нь зөвшөөрөлгүй гэнэ. Тиймээс эдгээр барилгын 78-ыг нь МХЕГ-т мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн аж.

Харин Сүхбаатар дүүргийн VI сургуулийн ард байрлах “Авзага трейд” компанийн барьж буй болон Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан “Тэмүүлэнбаатар” ХХК-ийн дөрвөн давхар эмнэлгийн зориулалттай барилгыг улсын өмчид шилжүүлэх буюу нураах шийдвэр гаргасан байна.

 

Газрын тухай хуульд зааснаар зөвшөөрөлгүй талбай буюу нийслэлийн өмчийн талбайд баригдсан барилгыг газар чөлөөлөх шаардлага хүргүүлсний дараа тухайн компани арга хэмжээ авахгүй бол нийслэлийн Засаг дарга Цагдаа, Онцгой байдлын газрын тусламжтайгаар объектыг нураах болон улсын өмчид шилжүүлдэг юм байна. Дээрх хоёр компанийн газрыг нийслэлийн өмчид авах шийдвэрийг хотын мээр Э.Бат- Үүл гаргахаар болжээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.