Г.Баярсайхан:МАН-ынхан хэлмэгдүүлээгүй гэдгээ нотолбол Х.Тэмүүжинд хариуцлага тооцно
2012.02.17

Г.Баярсайхан:МАН-ынхан хэлмэгдүүлээгүй гэдгээ нотолбол Х.Тэмүүжинд хариуцлага тооцно


УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.

УИХ-ын гишүүнХ.Тэмүүжин чуулганынэгдсэн хуралдаан дээр МАН-ынхныг "Танай нам алуурчин" гэж хэлсэн удаатай. Энэасуудлаас үүдээд Өвөрхангай аймгийн нэгэн иргэнээс УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хандажХэмүүжин гишүүнд хариуцлага тооцож өгөх тухай хүсэлт иржээ. Үүнийг УИХ-ын Ёс зүйндэд хороонд шилжүүлсэн аж. Энэ талаар УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Г.Баярсайханаас тодрууллаа.

-Х.Тэмүүжин гишүүнд хариуцлага тооцож өгөхийгхүссэн хүсэлт ирсэн гэсэн.Энэ асуудалд УИХ-ын ёсзүйн дэд хороо хэрхэнхандаж байна вэ?

-Дэмбэрэл даргын цохолттой хүсэлт манайд ирсэн. Өвөрхангай аймгийн тэр сумын тэр иргэний "УИХ-ын чуулганы хуралдаанд Х.Тэмүүжин гишүүн МАН-ыг алуурчин гэж дуудсан. Энэ нь манай намыг доромжилсон хэрэг боллоо. Тиймээс Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэж арга хэмжээ авч егнө үү" гэсэн гомдол юм билээ. Ёс зүйн дэд хорооны дүрмийн дагуу тодорхой хугацаанд заасан ёсоор өргөдөл гомдлыг шийддэг. Үүнийхээ дагуу Х.Тэмүүжин гишүүнийг дуудаж уг өргөдлийг танилцуулсан.

Хариуцлага тооцохдоо ямар асуудал вэ гэдгээс нь шалтгаалж Ёс зүйн дэд хороо хуралддаг.

Эсвэл хорооныхоо хэн нэгэн гишүүнд даалгаж өгдөг л дөө. УИХ-ын чуулганы хуралдаанаар долдугаар сарын 1-ний талаар хэлэлцэж байхад гишүүдийн дунд мэтгэлцээн болсон юм билээ. Гишүүд бие бие рүүгээ хатуу ширүүн үг чулуудсан байсан. Х.Тэмүжингийн асуудлыг хэлэлцэхийн тулд МАН долдугаар сарын 1-ний хэргийг үйлдээгүй гэдгээ л нотлох хэрэгтэй. Яагаад заавал МАН-ынхныг үүнийг нотол гээд байгаа юм бэ гэхээр тус намынхан төр барьж байх үед л 1937 оны их хэлмэгдүүлэлт, долдугаар сарын 1 -ний хэрэг гарсан байдаг. Тэгэхээр долдугаар сарын 1-ний үйл явдлын буруутныг хууль хяналтын байгууллага олж тогтоогоогүй байхад Ёс зүйн дэд хороо Х.Тэмүүжин гишүүний асуудлыг хэлэлцэх эрт байна.

-Хэдийгээр их хэлмэгдүүлэлтийг МАНхийсэн нь түүхэндтэмдэглэгдсэн чХ.Тэмүүжин гишүүнтанай намынх болохоор нэг талыгбариад байна уу гэжажиглагдлаа?

-Х.Тэмүүжингийн   байр суурь бол тодорхой. Хүн бүр мэдэж байна. Хамгийн гол нь, долдугаар сарын 1-ний үйл явдал болоод хэлмэгдүүлэлтийг МАН хийгээгүй гэдгээ л нотлох хэрэгтэй.

-Тэгэхээр МАН-ынхан долдугаар сарын1-ний  үйл  явдлыгхийсэн гэдэг ньшүүхээр нотлогдсонтохиолдолд Х.Тэмүүжин гишүүнд хариуцлага тооцно гэсэн үгүү. Яг ийм асуудалдхариуцлага  нь  юубайдаг юм бэ?

-Тэмүүжин гишүүн хүнийг гүжирдэж  гүтгэсэн бол уучлалт гуйх ёстой. Одоогоор долдугаар сарын 1-ний үйл явдлыг хэн зохион байгуулсан, таван хүнийг хэн буудсан бэ гэдэг нь тодорхой болоогүй байхад Х.Тэмүүжин буруутай гэж хэлэх эрх надад байхгүй. Тиймээс би үүнд хүлээцтэй хандана. Тухайн үед МАН-ынхан төр засаг барьж байсан. Цагдаагийн дарга нар ч тэр намаас л томилогдсон байсан. Тэдэнд хэн тушаал өгсөн бэ, тэдний ард улстөрчид бий юү, улс төрийн шийдвэрийг хэн гаргасан бэ гэдэг нь эргэлзээтэй. Үнэхээр МАН тийм шийдвэр гаргасан бол асуудал өөрөөр яригдана.

-Энэ парламент дөрвөн жилийг элээчихлээ. Энэ хугацаанд ёсзүйн дэд хороондхэчнээн өргөдөлгомдол ирэв. Минийсанаж байгаагаарУИХ-ын гишүүдийнхөрөнгө орлоготой холбоотой асуудал үүсэж байсан шүү дээ?

-Ёс зүйн  дэд хороонд бичигдээгүй дүрэм байдаг. УИХ өөрөө хяналттай байх ёстой. Энэ үүднээсээ УИХ-ын бүтцийн байгууллага болох Ёс зүйн дэд хороог цөөнхөд өгдөг. Үүний дагуу энэ үүргийг надад ногдуулсан. Энэ хугацаанд би онц, сайн ажилласан гэж хэлэхгүй. Бас ор хоосон муу ажилласан гэхгүй. УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлоготой холбоотой гомдол ирж байхад би гишүүдийн ХОМ-т шалгалт хийе гэсэн санал гаргаж байсан. Гэвч олонх дэмжээгүй. Мөн Баярцогт гишүүнтэй холбоотой асуудал үүсэж байсан.Тухайлбал, "Айвенхоу майнз" компанийн зардлаар Лондонгийн хөрөнгийн биржид очин цан цохиж гадны компанийн төлөө явсан байна гэсэн гомдол ирсэн. Энэ асуудлаар хуралдаж Баярцогт Монгол Улсын төлөө явжээ гэж тогтоосон. Энэ мэтчилэн боломжийн хэмжээгээрээ ажилласан.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.