Байнгын хорооны гишүүд ҮХААЯ-нд ажиллав
Яамны ажилтай танилцах үеэр
2012.10.30

Байнгын хорооны гишүүд ҮХААЯ-нд ажиллав

УИХ-ын гишүүн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, тус байнгын хорооны зарим гишүүд өнөөдөр Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны ажилтай танилцлаа. Энэ үеэр Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан, дэд сайд Б.Цогтгэрэл, яамны газрын дарга нар УИХ-ын гишүүдийг хүлээн авч уулзан тулгамдаж буй асуудал болоод уг салбарын ололт амжилт давуу талыг ярилцлаа.

Арьс ширний үйлдвэрлэлийн түүхий эдийн хангалтын асуудал тэр дундаа адуу үхрийн ширийг боловсруулалгүй гаргаж байгаа нь дотоодын үйлдвэрлэл хөгжихөд сөргөөр нөлөөлж байгааг танилцууллаа.  Үүнээс гадна Мал эмнэлгийн лаборатори, тариалан хүнсний ногоо үйлдвэрлэгчдийн урамшуулал, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хуульчилж бэлчээрээс нь зааглах, мах сүү нийлүүлэгчдэд урамшуулал дэмжлэг олгох  гэх мэт олон асуудал уг уулзалтын үеэр хөндөгдсөн юм. 

Тус байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Үйлдвэр хөдөө аж ахуйн салбар нь ажлын байрны 80 хувийг бүрдүүлэх нөөц боломжтой газар. Жаахан дэмжээд өгвөл ажлын байрны уурхай гэж хэлж болохоор байна. Тэгэхээр бид хууль тогтоолд хяналт тавьж, тулгамдаж байгаа асуудлыг  газар дээр  нь шийдэхийн төлөө байна” хэмээн анхаарууллаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.